ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Гашуунсухайт-Ганцмод"-ын төмөр замын хэлэлцээрийг хурдан байгуулахгүй бол алдагдсан болон алдах боломж маш их"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Гашуунсухайт-Ганцмод" боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг БНХАУ-тай хамтран барих Монгол талын ажлын хэсгийг ахалж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан өнөөдөр төслийн явцын талаар мэдээлэл өглөө.  

Хоёр талын ажлын хэсгүүд одоогоор 60 орчим удаа хуралдаад байгаа аж. 

Төсөл анх 2003 оноос яригдаж, 2009 онд хоёр орны Засгийн газрын уулзалтаар хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хэлэлцээрээ байгуулан үүнээс хойш олон жил гацсан гэдгийг тэрбээр онцлов. 

Өнөөдөр хоёр улсын хэлэлцээрийг ямар асуудлуудын хүрээнд байгуулах талаар чиглэлийг Улсын их хурлаас авч байгаа бөгөөд тогтоол батлагдсаны дараа гэрээ, хэлэлцээрүүд дараах үе шаттай явах юм байна. 

  1. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулагдаж, УИХ-аар соёрхон батлагдана.
  2. Хоёр компани хооронд гуравласан гэрээ буюу төмөр замын холболт, нүүрс худалдан авалт, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх гэрээнүүдийг хийнэ. 

"Онч-Хараат, Бортолгойн лицензтэй талбай дээр нээлттэй тендер зарлана"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны сайд Ц.Туваан "Энэ хэлэлцээрийг бид цаг алдалгүй, маш хурдан хугацаанд байгуулж ажилд нь оруулахгүй бол өдөр хоног их алдаж байгаа. Алдсан боломж болон алдах боломж маш их байгаа. Монгол Улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 10 мянган ам.доллароос давуулах зорилгод энэ төсөл том түлхэц болох юм. 

Мөн өмнө нь Хятадын тал Эрдэнэс Тавантолгой компанийн эзэмшиж байгаа лицензийн тодорхой ордуудад хувь эзэмшиж өөрсдөө давуу эрхтэйгээр олборлолт хийе гэж ярьж байсан. Одоогийн ажлын хэсгийн хуралдаанууд дээр Хятадын тал энэ саналаасаа бүрэн татгалзсан. 

Тавантолгойн орд жилдээ 30 гаруй сая тонн нүүрсийг олборлож байгаа. Нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулагдсан тохиолдолд энэ уурхайн хүчин чадал дийлэхгүй. Иймд Тавантолгой компанийн зүгээс нээлттэй тендерийг Онч-Хараат, Бортолгой гэсэн өмнө нь хайгуул нь хийгдчихсэн лицензтэй талбай дээрээ зарлана. Энд оролцох эрх нь бүх компаниудад нээлттэй байх юм" гэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.88] 2024/12/28
Гадны тархи угаалтыг яагаад тагнуулынхан
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.88] 2024/12/28
Иргэн удаанжаргал гэдэг хүн үндсэн хуулын цэцэд нарийн цариг хууль зөрчсөн гэж гомдол мэдүүлсэн бичгийг нийтэд ил болгож удаанжаргал гэдэг хүн бичгээ тайлбарлах ёстой
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2024/12/27
Туваан гуай. Женкочин байсны чинь мартаагүй шүү
0 | 0 Хариулах
Зочин [172.58.167.98] 2024/12/25
Aldagdsan bolj hairan bn genco hulgaichaas yal asuuh tsag ni bolson
1 | 0 Хариулах
Зочин [59.153.113.12] 2024/12/25
Данхан толгойт 8 жил төр барьчаад үүнийгээ хийхгүй яасийн бээээээ,новш гэж
2 | 0 Хариулах
Зочин [5.255.115.58] 2024/12/25
Женко гэдэг адгийн шаар эх орноосоо урвагчийг барьж чадахгүй байж битгий солиор талбай дээр хуцаад байгаа гөлөгнүүдтэй нь хамт барьж хорь.
9 | 0 Хариулах
Зочин [103.212.117.216] 2024/12/25
herev 2009 ond bid tumur zamaa bariad nuursee exportloj basian bol unuudur mongol ulsiin zaluu ue uneheer dajgui amidrah bolomjtoi baisan zaluuchuud n yagaad gencog eserguutsej temtsdeggui yum be?
3 | 0 Хариулах
Зочин [118.6.79.2] 2024/12/25
АЛДАГДСАН БОЛОМЖ гэдэг ганц поп үгтэй нөхөр юм байна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.61] 2024/12/25
Төмөр замаа нууцаар барина, нүүрсээ урагшаа зарахгүй, Владивосток хүргэж өндөр үнээр зарна гэх мэтийн онигооны юм ярьж байсан цоохор дээлтийн балаг дуусаагүй байгаа шүү. Бас дахиад нэг гох дэгээ тавих гээд цэвэр цус яриад талбай дээр хэдэн оорк цуглуулаад жагсаагаад байх шиг байна, цаадах чинь.
8 | 0 Хариулах
Зочин [202.126.88.210] 2024/12/25
Женко бол уран сэтгэмжтэй зураач,муйхар зөрүүд бөх хүн.Саятан сугалаа, морьтой хөшөөний хувьцаа, майдар хот гэх юм сайн хийж үхэрнүүдээ сэгсэрдэг уран бүтээлч.Инженер, эдийн засаг, геополитик, технологийн хөгжил хэзээ ч ойлгохгүй.Түүхийн маш гажуулсан ойлголттой.Офшорт 17 тэрбум доллар гаргасан гэсэн үлгэрийн тоонд итгэж ярьдаг тооны ойлголтгүй мал.Энэ малаас болж 2012 оны юмаа яриад сууж байна.Талбайгаар, фэйсбүүкээр дүүрэн галзуурсан малнууд.
14 | 0 Хариулах
Зочин [202.126.88.210] 2024/12/25
Женкогийн бүтээсэн болон хөлсөлсөн малууд.
10 | 0 Хариулах
Зочин [202.126.91.219] 2024/12/25
ЖАНХУУ ХУТГАЖ ХОРОЛСОН
11 | 0 Хариулах
Зочин [202.126.89.239] 2024/12/25
ХУРДАН Л БАЙГУУЛЖ ҮЗ
7 | 0 Хариулах
Зочин [139.5.216.225] 2024/12/25
Батлан хамгаалахын тулд дэд бүтэц, замаа илүү сайн хөгжүүлэх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
НҮҮРС БА АМЬДРАЛ [202.179.26.237] 2024/12/25
МОНГОЛ ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛ АМЬД БАЙХ ЭСЭХ , ЭРҮҮЛ БАЙХ , ЗЭРЭГ БҮХ АМЬДРАЛ МААНЬ ГЯТДУУД БИДНЭЭС ХЭР ИХ НҮҮРС АВАХААС ХАМААРЧ / 75 ХУВЬ / БОЛЖЭЭ.... ҮНЭХЭЭР ГУНИГ ... ТЭД ХҮСВЭЛ БИД АМЬД ҮЛДЭНЭ. ТЭД ЭС ХҮСВЭЛ БИД ҮХЭХ.... ИЙМ БОЛГОСОН ТА БҮХЭНД .... ЛАА
5 | 0 Хариулах
jenko gulug [202.21.109.24] 2024/12/25
yaj iij bgal tur bariltschih yuma ene jenko gulug. ene gulugiig zailuulchihguimaa.
2 | 1 Хариулах
Зочин [202.70.43.104] 2024/12/25
Женко с болж алдагдсан боломж хэдэн 10 тэрбум $ болох байх да. Хурдан эхлүүл
11 | 1 Хариулах
Зочин [64.119.31.216] 2024/12/25
нарийн цариг руу шилж ээ
10 | 1 Хариулах
B [122.201.31.244] 2024/12/25
Жэнко гэж орос тагнуулаас болоод хичнээээн ч жил гацав ццц хурдлаасай
15 | 1 Хариулах
Зочин [202.9.46.55] 2024/12/25
Өргөнөөр тавьсан замаа нарийн болговол хэр их зардал гарах вэ?
2 | 2 Хариулах
Зочин [104.28.68.90] 2024/12/25
Жонхуугийн гай. Дахиад нүүрсээ, газар нутаг ордоо өгөөд холболт хийлгэх юм гэнэ. 10 жилийн өмнө ингээд нарийн царигаар холбоод явуулах бсандаа. Төмөр замын зовлонгоос мөддөө салахгүйнэдээ монголчууд.
16 | 2 Хариулах
Иргэн [66.181.161.230] 2024/12/25
Үнэн шүү дээ. 36 тэрбум ам доллар хятад д өгөөд хэдий хэмжээний ашиг олох вэ гэдгийг тооцсон байх шаардлагатай. Монголд металлургийн үйлдвэр байгуулах коксжих нүүрс үлдэх нь үү? Тендер нэрээр бүгдийг Хятадад өгөхөөр тохироо хийгээд бгаа юм биш үү. Эх оронч хүн бна уу
1 | 2 Хариулах