Уншиж байна ...
Зураг
Зураг

Гашуунсухайт-Ганцмодын төмөр замыг хоёр талаас нэг зураг төслөөр холбож, нүүрсний урт хугацааны гэрээ байгуулна

М.Батчимэг, ikon.mn
Өнөөдөр 11 цаг 12 минут
IKON.MN
Зураг зураг

Гашуунсухайт-Ганцмод-ын хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК БНХАУ-ын төрийн өмчит "China energy" групп компанитай хамтран байгуулахаар болоод байгаа билээ. Энэ нь 1955 онд Эрээн-Замын-Үүдийн төмөр зам холбогдож байснаас хойших хоёр улсын хоорондын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох юм.  

Уг төслийн хүрээнд хоёр тал "Гурвыг цогц"-оор нь буюу төмөр замын холболт, нүүрс худалдааны урт хугацааны гэрээ, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг цогцоор нь шийдэх зарчмыг баримталж байгаа аж. 

Түүнчлэн хууль, эрхзүйн тогтвортой байдал чухал болохыг талууд онцлоод байна.

I. ТӨМӨР ЗАМЫН ХОЛБОЛТЫН ГЭРЭЭ 

Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмод төмөр зам нь бүхэлдээ Тавантолгойн уурхайн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах гол судас.

II. НҮҮРС ХУДАЛДААНЫ УРТ ХУГАЦААНЫ ГЭРЭЭ

Төслийн хөрөнгө оруулалтыг богино хугацаанд нөхөх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор урт хугацааны, тогтвортой нүүрс худалдааны гэрээ байгуулах шаардлагатай.

III. НҮҮРСНИЙ УУРХАЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГЭРЭЭ 

30 сая тонн нүүрсийг хилээр тасралтгүй гаргахын тулд уурхайн олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

Мөн олон жил гацаанд ороод байсан уг төмөр замыг хоёр тал энэ удаа нэг зураг төсөлтэйгөөр хоёр жилийн хугацаанд өөр өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг хийж нэг удаад холбоно гэсэн зарчмыг баримталж байгаа аж.