Уншиж байна ...
Зураг
Зураг

Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн энэ улирлын аварга баг EASL-д өрсөлдөнө

Т.Цэлмэг, IKON.MN
8 цаг 56 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Азийн сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн "East Asian Super League" буюу EASL-д 2025-2026 оны улирлаас Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн аварга баг тоглохоор болсон билээ.

Ингэснээр ирэх улирлын аварга баг Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайванийн P лигийн эхний хоёр байр эзэлсэн багтай өрсөлдөнө. Мөн Хонконг, Макаогийн аваргууд оролцдог юм.

Энэ лигт багууд улиралд зургаан тоглолт хийдэг. Гэртээ гурав, зочин талбайд гурван тоглолт хийгээд хасагдах шатанд өрсөлдөх аж.

зураг
 

Уг лигийн шагналын сан нь $2.5 сая. Хожил бүр нэмэлт урамшуулалтай. 

EASL нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-гийн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн бизнес лиг юм.