Монгол Улсад хэрэгжих ураны төсөлтэй холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр танилцууллаа.
Монгол-Францын ураны төслийн талаарх түүний өгсөн мэдээллийг хүргэж байна.
Энэ талаар тэрбээр "Орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөрөнгө оруулагч тал Дорноговь аймгийн Засаг даргатай хамтран ажиллах байр суурийг илэрхийлсэн.
Гэхдээ бид гурван талт гэрээ байгуулахаар хуульчилсан.
Тухайлбал
Мөн
Уурхайн олборлолтын үед нийт ажилчдын 90-ээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна гэдгийг гэрээгээр тохирсон. Гадаад ажилчдын тоо бага байна гэсэн үг.
Мөн гадаад ажилчид өндөр цалинтай, монголчууд нь бага цалинтай байх асуудлыг шийдвэрлэсэн. Монгол ажилчдын таваас дээш хувь нь заавал тухайн сумын иргэд байхаар зохицуулж байгаа.
Гэрээ, эрх зүйн тухайд Цөмийн энергийн хуулиар хугацааг 20 жил, сунгах нь 10 жил гэж тохирсон" хэмээн хэллээ.
Үргэлжлүүлэн "Татвартай холбоотой хэрэг маргаан үүсвэл дотоодын шүүх захиргааны хэргээр шийднэ. Шууд арбитрт хандах эрхгүй байхаар зохицуулж, өмнөх алдааг дахин давтахгүй.
Монгол Улсад "50+1"-ийг ард түмэн эзэмших гэсэн суурь зарчмыг барихын төлөө энэ гэрээг явуулах гэж хичээсэн.
Хамгийн сайн жишиг бол тухайн компани алдагдалтай, ашигтай ажиллахаас үл хамаарч олборлолт эхэлсэн үе буюу 2028 онд үйлдвэр байгуулагдсан цагаас борлуулалтын орлогоос
Энэ тогтоол батлагдсанаар "Орано майнинг" компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд УИХ-ын шийдвэрийн дагуу дахин ярилцаж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой зөвшилцөж Засаг зурсны дараа УИХ соёрхон батлах дараагийн процесс үргэлжилнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!