ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"ДЦС-3"-ын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах хуулийн төслийг Төсвийн байнгын хороо дэмжсэнгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны гишүүд тус хуулийн төслийг хэлэлцэж дууссаны дараа дэмжих тухай санал хураалт явуулахад олонх нь дэмжсэнгүй. Төсвийн байнгын хороо тухайн асуудлыг хэлэлцсэн санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлж, дахин санал хураалт явагдсаны дараа УИХ-ын чуулганы хуралдаанаар орж эцэслэн шийдэгдэх юм. 

Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дараах байх суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: УИХ дээр иймэрхүү асуудал ярьдаггүй. 1.3 тэрбум еврогоор ажил хийх гэж байна гэвэл зээлийн хэлэлцээрийг батлах эсэх асуудлыг ярих ёстой. Харин цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах асуудал УИХ дээр яригддаггүй. Засгийн газрын хэмжээнд яригдах асуудал юм. Үүнийг буцааж аваад ажлаа хийгээд явж болохгүй юу. 

Улс орон даяар хоёр улсын харилцааны асуудлыг станцаас болж янз бүрээр ярилцах хэрэг байна уу. Нэг талаас Орос шахаад, нөгөө талаас манайх авах гээд байгаа юм шиг ойлгомжгүй байдал үүслээ. Манай Засгийн газрын үед "ДЦС-4"-ын чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх ажлыг Оростой хамтраад 80 сая ам.доллар хүрэхгүй мөнгөөр хийсэн. Өнөөдөр дэлхий дээр 1 МВт-ыг хамгийн үнэтэйгээр өргөтгөхөд хоёр сая ам.доллар болно. 

Иргэд зураг төслийн тухай гэж ойлгохгүй байгаа. Энэ зээлийг авна гэж ойлгоод байна. Тэгэхээр та бүхэн УИХ дээр ярихгүйгээр Засгийн газар дээр шийдэж болохгүй юу. Манай Засгийн газар ДЦС-4-ын чадлыг 123 МВт-ын өргөтгөлийг хийхдээ УИХ дээр яриагүй. Чойжоо би чамд өчигдөр нөхөрсөг зөвлөгөө өгсөн. Тэгэхээр УИХ дээр 20 сая ам.доллароор зураг төсөл хийнэ гэсэн хуулийн төсөл оруулж ирэхгүй. УИХ-ын гишүүдийг эвгүй байдал рүү түлхээд байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн: Энэ хуулийн төсөл нь Засгийн газар хоорондын хэлэлцээр юм, зээлийн хэлэлцээр биш. Тиймээс Төсвийн байнгын хороо буцаасан дээр байх. Хэдэн сая ам.доллар авах талаар мөнгөн дүн байхгүй, зураг төсөл хийлгүүлнэ гэж байна. 

Европын зах зээлд хамгийн орчин үеийн автоматажсан өндөр технологитой станцын 1 МВт-ыг нэг сая ам.доллароор барина. Намайг сайдаар ажиллаж байх үед Оросууд 600 гаруй сая еврогийн санал ирүүлсэн. Би тэр үед хоёр дахин үнэтэй байна гээд аваагүй. Гэтэл тэр нь одоо 1.3 тэрбум евро болчихсон явж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Манай тендерийн хуулиар "ДЦС-3" нээлттэй тендер зарлавал ОХУ-ын компани шалгарахгүй байх магадлалтай. Тиймээс ОХУ-ын компанийг шалгаруулахын тулд Засгийн газрын хэлэлцээрээр оруулж ирж байна. 

ОХУ-ын экспортын зээлээр хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-ийг нь ОХУ-ын тоног төхөөрөмжид зориулж хийхээс өөр аргагүй болсон. Зураг төсвийг тендерийн хуулийн дагуу биш Засгийн газрын хоорондын хэлэлцээр байгуулж хийгээд үзье гэж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ХАХА
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.162] 2024/12/26
МАН гарч ирж попроод цахилгаанаар иргэдийн санал авах гэж баахан тоглолт хийх хооронд станц ачаалалаа хйиж чадахгүй, өргөтгөлөө ч бариж чадахгүй унаж байдаг шүү. Ер нь геноцид хийх даалгавартай юм уу хаййшайн
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.154] 2024/12/26
Заавал Оросоор үнэтэй хийлгэх шаардлага огт байхгүй. Эхлээд нурааж байгаад ахиж барина гэхээр ТЭЦ-3 одоо нийлүүлж байгаа дулаан огт байхгүй болно гэсэн үг. Дарханы зам шиг нураачихаад эргүүлээд барьж чадахгүй бол манайх бүр их эрсдэлд орж бна шүү дээ
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.183] 2024/12/26
Зиак ингээд эрчим хүчний хурц дутагдал дор хаяж 2030 он хүртэл үргэлжлэх шинжтэй болчивоо. Дараа жилээс бүр хүндрэнэ. УИХ ын гишүүд өөрсөндөө нь унацгүй л бол дэмждэггүй унагаадаг юм бна. Оросууд эд нарт юм хялайлгасангүй, учир нь бид өөрсдөө Оросыг гуйж байгаа учраас. Даанч УИХ нь улс орныхоо нүдрүү хуруугаа хийлээ.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/12/26
Үе үеийн монгол луйварчид өөрт нь ашиггүй, улсад, ард түмэнд ашигтай хувилбар гармагц болиулаад, өөрсдийн компаниа шахаж, өөрсдөө дундаас нь 100, 100 тэрбум төгрөг шаах гэж гацаасаар байгаад ийм тог тасардаг хоттой болчихож байгаа юм. Энэнд чинь Орос морос түй ч хамаагүй шүү. Монгол луйварчдаас болж л УБ хот ийм эмгэнэлтэй байдалтай болоод байгаа юм. Тэр луйварчид нь одоо том дарга болчихсон 10-20% надад гээд нэхээд сууж байна. Буудаач луйварчдаа. Тэгж байгаад том асуудлуудаа ярь. Ингэхэд ногоон автуусны луйварчдаа олж чадаагүй л байна уу, үхэрнүүдээ? Ийм өрөвдөлтэй.
2 | 1 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/12/26
Оросуудыг битгий хутгаад бай. Дундуур нь мөнгө идэх гэсэн лалрууд л үнийг нь хөөргөдөж байгаашдээ. Битгий дотоод хулгайчуудаар оросуудыг дүгнээд бай. Орос чинь юун дулаан цахилгаан, дэлхийн технологийн том гүрэн шүү. Байдены гөлөгнүүд битгий олон юм хуцалдаад бай.
2 | 2 Хариулах
MgL [202.126.90.185] 2024/12/26
энэ хуулийг эсэргүүцэж байна. чойжоо лалар энэ оростой хийх гэж байгаа луйвараа зогсоо
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.44] 2024/12/26
Zgr shiniig USA-tei niileed bariaaaa
1 | 3 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/12/26
АНУ мөн барьж өгч харагдах байх даа. Хөх инээд хүрчихлээ
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.119] 2024/12/29
66.181.161.44 д х Хөгжилтэй бүх орон хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрсээр ажилладаг ЦС аасаа татгалзаж бусад оронд барихгүй гэсэн нот бичигт гарын үсэг зураад батлагаажуулчихжээ . АНУ , ЯПОН ХЯТАД ГЕРМАН гээд бүгд гарын үсэг зурчихжээ . Монголд монголыг бас чамайг цусаар уйлсан ч орос Хятадыг давж орж ирээд монголд нүүрсний ЦСыг АНУ барьж өглөө юу .Оросын барьж өгсөн 3 , 4-р ЦС 68 жил болжээ .Энэ бол чанарын баталгаа. Харин үнийн талд дахин ярих хэрэгтэй гэвэл зохих болохоос бариад өгье гэж ганц улс хэлэхгүйг ойлгодоггүй олгой толгойт юм аа . Ер нь барих гэрээр иймэрхүү хутган үймүүлэгч чам мэтийн хүмүүсээс болж ЦС аа барьж чадахгүй цахилгааны дутагдалд орох байгаа юм .Мэдлэг мэдээлэлтэй байж сэтгэгдэл бичиж бай .Эргүү зүүлэг ээ хэнд гайхуулаад байгаа юм бэ.. ......
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.198] 2024/12/29
харж л байяа юса -ану- гаар хийлгэлдээ ЮСА торнаданд зомгол зоргодас хөнгөн цагаанаар хийсэн дан нэг давхар модон байшингуудаа жижиг зуухаар галладаг том хотод хэдхэн том байшинг хотын төд байдаг тэрнийгээ халаадаг ОРОС УЛСАД 970 гаруй нүүрсний усан-гидр салхин нарны байгалийн хийн гаазны станц атомын станц макутын станц дизель станцууд халуун цөмийн токмак генераторч байгаа байх ТРИЛОН КВТ цахилгаан үйлдвэрлэдэг Ёвроп хамгийн хямдхан орсын цахилгаан байгалийн хий нефть хэргэлдэг украйн гэхэд л одоо хүртэл хэргэлж байна
0 | 0 Хариулах
Зочин [118.6.79.2] 2024/12/26
Хятадын асар их үнээр барьсан Бөөрөлжжүүт чинь ажиллахгүй, ашиглаж эхлэхээсээ өмнө эвдэрчихсэн байна.
2 | 4 Хариулах
Зочин [103.168.34.183] 2024/12/26
Хятадууд зээлээ, эдэлгээгүй станцуудаа улстөрийн зорилготой, бодлогоор тулган өгдөг юм бна.
1 | 0 Хариулах
Зочин [3.66.76.197] 2024/12/26
https://invest.gov.kz/media-center/press-releases/yuzhnokoreyskie-kompanii-planiruyut-modernizirovat-tets-kazakhstana/
0 | 0 Хариулах
Зочин [3.66.76.197] 2024/12/26
"Орос улс Монголд 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй дулааны цахилгаан станц барих санал гаргаж байгаа нь сонирхолтой байна. Гэхдээ Казахстан улсад ижил төрлийн станцыг гурав дахин бага зардлаар барих төсөл хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл гарсан байна. Энэ нь Оросын талын барилгын өртөгийн үр ашиг, зардал хэт өндөр байж болохыг харуулж байна. Монгол Улсын хувьд эдийн засгийн хувьд илүү үр ашигтай сонголтыг анхаарах нь чухал."
2 | 0 Хариулах
Зочин [3.66.76.197] 2024/12/26
https://kz.kursiv.media/2024-04-17/lgtn-coal-power/
0 | 0 Хариулах
Зочин [172.59.189.175] 2024/12/26
Stants barih bish zvgeer l urgutgul geheer zambraagvi bnetei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.219] 2024/12/26
Дүлэгнэсээр байтал үнэ ханш нь улам л өснө. Нэн даруй оросуудаар хийлгэх нь зүйтэй.
4 | 7 Хариулах
haha [202.55.191.130] 2024/12/26
Ханшийн зөрүүнээс айгаад тэгээд шууд бариулах уу бас айн? Давраад байгаарай гөлөг минь.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.114.144] 2024/12/26
Оросууд юм уу Хятадуудаар хийлгэх нь зүйтэй. Гол нь монгол талын луйварчдын цавчааг хасах хэрэгтэй. Монгол луйварчид дунд нь 100-200 сая доллар цавччихъя гэж чичрээд төсөл удаагаад байгаа байхгүй юу.
0 | 2 Хариулах
Зочин [203.91.115.52] 2024/12/26
Ццц. Энэ гарын ярьж буйг хар даа. Гүй Дцс III-г газартай тэгшилж байгаад орчин үеийн технологиор 600 мегаватын цахилгаан, 500 мегаватын дулааны станц шинээр бариулсан ч яадын ер нь? Зөвхөн Орос компаниар хийлгэхгүй л бол бид сүйрэх гээд байгаа юм яриад салганаад явах юм, энэ нэг Исмэл царайлсан хулгайч. Цавчаа л шургуулах гээд байхгүй юу, өөр яадын! Хувхайрсан ойрдууд жалгархаж байж энэ муу Исмэлийгээ гаргаж байгаа юм. Улс дотор улс байгуулж тоглосон муу хулгайчууд. Цэрэнпунцаг гарцан бол энэнээс шал өөр юм яриад ярьж байхгүй юу. Аль хэдийн гадны зах зээл дээрээс мөнгө босгох сувгаа олчихсон явж байх байсан. Энэ муу хар хулгайч бол цавчиж л мэднэ.
6 | 0 Хариулах
Зочин [172.58.166.246] 2024/12/25
Ene choijoo chini daraagiin genco yum bish vv?! Ene hvnii erthen zailuulj ene munguuruu 5 r tsahilgaan stantsaa tender zarlaj zuw zarchmaar ni yawmaar bn ingej tur zasag ard irhed uls orniig ni deeremdeh gj bhd yagad heleltseed suuj bgaa yum be ?!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.224] 2024/12/25
ОРОСУУД 70 ААД ОНЫ ЦЭРГИЙН ТЕХНОЛОГИО 3 ДАГЧ ЯДУУ ОРНУУДАД ХЭД НУГАЛЖ ШАХДАГ БОЛ МОНГОЛ МЭТ ГАЗАР ХУУЧИРСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕХНОЛОГИО ШАХАЖ БАЙГАА НЬ ЭНЭ БАЙХ НЬ
2 | 3 Хариулах
Зочин [139.5.218.198] 2024/12/29
орсын станцын техникийн үзүүлэлтээсээ хамаагүй их чадал гаргадаг учраас өнөө хүртэл ачааллыг даваад гарч байна солонгос хятад станц хүчин чадал нь техникийн үзүүлэлтээсээ давах байтугай гучин хувь дутуу хийдгээс амархан шатдаг нөгөө талаас соронзон хуудас соронзлогдох бас эсрэг хуйлрал соленойд үүсэх халах хамгаалах даац чадварын турбо генератор сайн байх ёстой УБ хотын дулаан хангамжийн бойлерууд СӨҮЛИЙН агаарын температур сибирийн Улаанбаатрын хүйтэн агаарын темпертур зөрүүтэй байхад автоматаар дээд мах хэмжээгээр өгсөнч СҮХБААТАР ДҮҮРГИЙН нэгээс дөрөвдүгээр хороо ны орон сууцууд бүгд халдаггүй хасах арван найман градусаас доош байдаг канад орос ёвропоос бусад халуун дулаан орны цахилгаан станц монголд таарахгүй нэгэнт орсын турбо генщраторууд байгаа тул ашгилалт засварын талаасаа нэг ижил типийн тул дахин шинэ мэргэжилтнүүд шаардахгүй запас т
0 | 0 Хариулах
Зочин [37.48.57.155] 2024/12/25
Оросын тал санаанд багтамгүй баримжаагүй үнэ санал болгосныг дүгнэвэл Монголд цахилгаан станц барих биш барихгүй байх сонирхолоо цаагуураа далд утгаараа илэрхийлсэн байх магадлалтай байна.Тиймд Оросын аманд багтаж заавал тийм 1.3 тэрбум еврогоор ц/станц барина гэж байхаар олон улсад тэндэрээ зарлаад өөр улс орноор хийлгэвэл бидэнд багаар бодоход хэдэн зуун сая евро хэмнэх боломж бүрэн дүүрэн байна.Оросууд Казахстанд 300 мб ц/станцыг 600 н хэдэн саяд барьж өгнө гэсэн санал тавьсан талаар мэдээлэл гарсан байналээ шүү. Энэ мэдээллийг бас харгалзаж үзэх хэрэгтэй.
6 | 2 Хариулах
Зочин [203.91.115.54] 2024/12/25
Заавал орос гээд чичрээд байх юм өөр зөндөө улсууд байна шдээ псда
11 | 2 Хариулах
Зочин [139.5.218.198] 2024/12/29
сибирийн хүйтэнд тэсвэртэй канад орос ёвропийн турбо генератор монголд тохирно халуун дулаан орны турбо генератор дийлэхгүй нэг типийн орсын турбо генератор шинээр мэргэжилтэн запас сэлбэг шаардахгүй орсоос авбал ойр дөт төмөр замаар орж ирэх мэгргэжилтэн шинээр шаардахгүй орж ирнэ ашгилаад засаад сурсан монгол мэргэжилтнүүд нь байна
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.72] 2024/12/25
МААНАГ Чойжоо...
5 | 0 Хариулах
Эоднээ [59.153.114.198] 2024/12/25
Битгий дэмжээрэй. 1 мвт босгох үнэ Чойжилсүрэнгийн яоьж байгаагаас 45-42% хямд байгаа шүү
12 | 0 Хариулах
Зочин [66.181.185.121] 2024/12/25
Юун дцсийн өргөтгөл вэ? Монголд ганц зүв зүгээр байгаа юмыг наад нэг хар хараал идсэн хэрүүлч авгай нар шиг юмнууд утгаа ч ойлгоогүй юм байж нэг л их шал худлаа юман дээр попорч ирээл улсаас хуулийн дагуу цалин тэтгэвэр авчаад ямар үхсэндээ шал худлаа жагсаал цуглаан хийж мэдрэлтдэг байна аа одоо наад утгагүй жүжигээ боливол таарна хуулийн дагуу олгож байгаа юм аа хуулийн дагуу л дуугай авна биз дээ одоо нөатынхаа мөнгөө авах цаг хугацаа өнгөрөчөөд байна.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.118] 2024/12/25
АНУ аар бариульяа
9 | 2 Хариулах
Зочин [66.181.161.44] 2024/12/26
ANU esvel Japan
0 | 0 Хариулах
Шовинист Орос [94.242.50.8] 2024/12/25
Багануур,Эгийн гол Шүрэн,Эрдэнэбүрэн,5-р ЦС-н төслүүдийг "Хужаа танкаар" мөргөсөн Оросуудаас Монгол эрчим хүчний талаар тусгаар тогтнох хэрэгтэй.Тэгэхгүй бол үйдвэрлэл,хөдөө аж ахуй, хүнс хөгжил ярих нь бүгд худлаа.Одоо ЦС-г олон улсын хоригт орсон Оросуудаар бариулбал Монгол эрчим хүчээр сэлбэг технологи гээд тэдний хараанд хэвээр үлдэнэ.Болохгүй.4-р ЦС-г анх 1982 онд ашиглалтанд оруулсны дараа эвдэрч гацаад болохгүй болхоор нь Японоор засуулахад Оросууд 1953 онд үйлдвэрлэсэн хуучин турбин будаж тавьсан нь мэдэгдэж Япончуудыг гайхшруулсан нэг түүх ч бий.
10 | 1 Хариулах
Зочин [139.5.218.198] 2024/12/29
япон чингэс хаан буудал ыг барьсаныг харсан тийм их мөнгөөр шерметьев домадедов шиг нисэх буудал барьж болох байлаа японы лоом нь хоёр мянган дооллар гээд бод
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.207] 2024/12/25
Идэр есийн хүйтэнд ток тасалж биднийг айлган залхааж байгаад 5 цахилгаан станц барих мөнгөөр 3-р цахилгаан станцыг Оросын зээл (5 тэрбум евро)-ээр дахин барих гэж байна!!!! Энэ мөнгөөр монголын хувийн компаниуд 5 цахилгаан станцыг өөрсдөө барих боломжтой!!! "Бодь" ХХК Бөөрөлжүүтийг барьчихлаа!! Манай сайд дарга нар Оросын талд барьцаалагдсан юм биш байгаа даа??? Даанч улайран зүтгээд байх юм??
22 | 1 Хариулах
Зочин [103.212.117.216] 2024/12/25
yahav manai darga nar aimhai l daa mongol hun er n orosuudaas zugeer baij baigaad hii surduulgees n ih aih yum tegeh eruusuu shaardlaga baihgui surduuleed baigaa novshiin orosiig uuriig n bas zanaj baigaad hariugaa avch chaddag baih heregtei tegeed l boloo.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.178.224] 2024/12/25
Тэгж чадахгүй ээ. Аль 1600 оноос хойш монголчуудын хулхи нь бууцан бараг 400 жил гадны бөгс, боов долоож өдий зэрэгтэй явж бна. Монголчууд бие биендээ л атман, харин гадаад хүний өмнө аягүй даруухан соёлтой болчихдог. Тэрийг нь 2 хөрш мэддэг болохоор бүүр элэг бариад сурцан.
5 | 1 Хариулах
Зочин [139.5.216.207] 2024/12/25
Чойжилсүрэн "Оросын компанийг шалгаруулахын тулд Засгийн газрын хэлэлцээрээр оруулж ирж байна" гэж оросыг лоббидож байгаагаа шууд хэлчихжээ!!! Үүнийг энгийн хэлэнд хөрвүүлбэл: "Тендер зарлавал оросууд минь ялагдаж магадгүй тул тендергүй арын хаалгаар оруулж ирж байна" гэжээ!!!
15 | 0 Хариулах
Зочин [139.5.218.198] 2024/12/29
малаа тэндэр зарлаад солонгос хятад хямдхан аваад бариулаад хүчин чадал байхгүй хогоор яах юм бэ солонгосын бойлерууд бүх хүний эрүүл мэндийг алж байна дулаан орны бойлерууд хотыг халаахгүйгээс бүх хүүхэд бас өвчилж байгаа парны темпертур бүлээн байхад харах уу
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.108] 2024/12/25
ДҮЛЗЭН ЧОИЖОГИИН ЧАВЧА
6 | 1 Хариулах
Зочин [202.126.91.221] 2024/12/25
Төмөр замаа хуулж аваад Богд уулын урдуур явуулахад түгжрэл эрс багасна.Оростой хамтарсан ч нутаг орны онцлог, хүндрэл, цаг үеийн байдал гэж юм ярьж болно доо.
1 | 2 Хариулах
Зочин [103.212.117.216] 2024/12/25
1,3 terbum dollaraar cecerlegiin barilgiin hemjeetei urgutgul barina zugeer tusuuluud uz yamar ch bur galzuu hun hurtel setgeciin hamgiin hund helberiin uvchtei hun ch iim yumand 1,3 terbum dollar ugduggui l baihgui yu
4 | 0 Хариулах
Иргэн [103.156.2.244] 2024/12/25
Энэ Чойжилсүрэн хаанахын иргэн юм бэ
14 | 1 Хариулах
Зочин [94.242.50.35] 2024/12/25
Оросуудын гар хөл Буриадуудын хүн биш гэдэг Баруун Монгол.Монголын эрчим хүчний хямрал 2 намын оролцоотой 30 жилийн түүхтэйг Буриад архичид яаж мэдэх вэ? Оросууд чинь гол нь саад болж ирсэн.
3 | 1 Хариулах
Зочин [103.57.94.113] 2024/12/25
Алан бомбоо минь Буриад энд ямар ч хамаагүй алан тэмбүүний янхан архичин гичий минь
1 | 0 Хариулах
buryaduud shig buzriin arhichid [103.212.118.131] 2024/12/26
delhiid bhgui shu mongooo, indianuudiig daguulq shaachdag iljirsen omog iom bilee
0 | 0
Зочин [139.5.218.198] 2024/12/29
малаа гурав дөрөвдүгээр станцыг цэдэнбалын үед барьсан юм шүү ерэн онд хужаа нар засгийн эрхийг авсанаас хойш 1990 он гараад зураг төсөл нь бэлэн болсон газар нь бэлэн байсан орсын барих гэж байсан 5-р станцыг дээрээс хужаа нар зогсоосныг 3-р станцын төсөл толгойлсон цехийн дарга БУЯНЦОГ байнга ярьж байсан шүү дээ утааг тэгж эхлүүлсэн гэр хорооллыг дулаан алдахгүй өвлийн бамын байшин шиг байшин хороолол хүртэл ярьж байсан шүү дээ түүнээс хойш гучин таван жил болж байна гурав дөрөвдүгээр станцын барилга газар хөдлөлт станцын тоног төхөөрөмжийн доргилт чичрээнд тэсвэртэй бхрилга байх ёстой станцын барилгыг баридаг байшин үйлдвэрлэхийг ерөнхий сайд байсан эрдэнэ бат содном хоёр устгаад ямарч ял аваагүй нэг ч байшин үйлдвэрлэх Брежнеийг устгасан
0 | 0 Хариулах