Уншиж байна ...
Зураг
Зураг

Богд Банк Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-тай хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ

СУРТАЛЧИЛГАА
8 цаг 42 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Улаанбаатар, Монгол Улс (2024 оны 12 дугаар сарын 11) – Богд Банк жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ), тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчид болон ногоон санаачилгуудыг тууштай дэмжих зорилгын хүрээнд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих эрхэм зорилготой Нидерландын Хөгжлийн Агентлаг (FMO)-тай 20 сая ам.долларын санхүүжилтийн гэрээ байгуулж, стратегийн хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү санхүүжилтийн 30-аас доошгүй хувь нь байгаль орчинд ээлтэй ногоон төслүүдэд, үлдсэн 70 хувь нь хөдөө аж ахуй, залуучууд, эмэгтэйчүүдийн ЖДҮ-г дэмжихэд зарцуулагдах юм.

Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул энэхүү хамтын ажиллагааны талаар: "Богд Банк нь Монгол Улсын хэмжээнд бичил, жижиг, дунд бизнесүүд болон эмэгтэй бизнес эрхлэгчид, тогтвортой хөгжлийг дэмжихэд үргэлжлүүлэн анхаарч ажиллах болно. Бидний зорилго нь Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөө бүхий санхүүжилтийг хүргэх явдал бөгөөд ижил зорилго бүхий FMO-тай хамтран ажиллах нь чухал ач холбогдолтой юм. Энэхүү хамтын ажиллагаа нь урт хугацааны, үр өгөөжтэй түншлэлийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон.

FMO-ийн Санхүүгийн байгууллагууд хариуцсан захирал Хуан Хосе Дада Ортиз: "FMO нь Монгол Улсад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон санаачилгыг дэмжих чиглэлээр Богд Банктай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бидний хамтын ажиллагаа нь тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг шийдвэрлэх, тэгш бус байдлыг бууруулах, хүртээмж багатай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүрэхэд үр дүнтэй ахиц дэвшил гаргахад хувь нэмэр оруулах бидний нэгдмэл зорилгын хүрээнд хийгдэж байна. Богд Банктай хамтран ажиллаж байгаадаа маш их баяртай байгаа бөгөөд үүгээр урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Богд Банкны тухайд: 2014 онд байгуулагдсан Богд Банк нь Монгол Улсын хэмжээнд 17 салбар, 240 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, олон салбарын нийт 12,500 харилцагчдад санхүүжилт олгоод байна. Богд Банк нь тасралтгүйгээр ЖДҮ болон ногоон хөгжлийг дэмждэг бөгөөд нийт зээлийн багцын 30-аас дээш хувийг ЖДҮ эзэлдэг бөгөөд тэдгээрийн дийлэнх нь эмэгтэй бизнес эрхлэгчид болон байгальд ээлтэй төслүүдэд ногддог. Мөн тус банк нь Монгол Улсын банкны реформын хүрээнд 2021 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлж, олон нийтэд нээлттэй хувьцаат банк болсон Монголын анхны банк юм.

FMO буюу Нидерландын Хөгжлийн Агентлагийн тухайд: FMO нь 85 гаруй улсыг хамарсан нийт ~13 тэрбум еврогийн санхүүжилттэй дэлхийн томоохон олон улсын хөгжлийн банкны нэг юм.  Өндөр зорилтот төсөл, бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулах замаар хөгжиж буй орнуудын болон шинэ зах зээл дахь хувийн хэвшлийн тогтвортой өсөлтийг дэмждэг. Тус агентлаг нь хүчирхэг хувийн хэвшил нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур гэж үздэг ба 50 гаруй жилийн турш улс орнуудын эдийн засгийг илүү хүртээмжтэй, бүтээмжтэй, дасан зохицох чадвар сайтай, тогтвортой болгохоор бизнес эрхлэгчдийг чадавхжуулж байна. Тус агентлаг хөдөө аж ахуй, эрчим хүч, санхүү гэсэн гурван өндөр нөлөө бүхий салбарт төвлөрдөг байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.