ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

"ААН-ийн орлогын албан татварын 1%-аар нийслэлийн дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдэх журам батлагдсан"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 12 сарын 25
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан тогтоолыг баталжээ. 

1976 оны ерөнхий төлөвлөгөөгөөр тухайн үеийн Улаанбаатар хотод 600,000 орчим хүн ам амьдрах дэд бүтэц, авто замын сүлжээнд 84,000 авто машин зорчих төлөвлөлттэй байжээ. Улаанбаатар хотын 2040 он хүртэл ерөнхий төлөвлөгөөг Засгийн газарт өргөн мэдүүлэх бэлтгэл ажил хангагдаад байгаа юм байна. 

Уг төлөвлөгөөний хүрээнд:

  • Дэд бүтцийн дулаан хангамж, ариутгах татуурга, ус хангамжийн найдвартай эх үүсвэрүүдийг бүрдүүлэх 
  • Авто замын хоёр түвшний бүтээн байгуулалтуудыг барьж байгуулж агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах үндсэн зорилт дэвшүүлээд байгаа аж. 

Мөн ААН-ийн орлогын албан татварын 1%-ийг нийгмийн хариуцлагын хүрээнд захиран зарцуулах шийдвэр гарсантай холбогдуулан 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарын хамтарсан тушаалаар ААН-ийн орлогын албан татварын 1%-ийг нийслэлийн дэд бүтцийг дэмжихэд зориулах татварын хөнгөлөлтийн шалгуур үзүүлэлтүүдийг баталсан журмыг баталсан байна. 

Уг журмын дагуу ААН-ийн орлогын албан татварын нэг хувиар нийслэлийн дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх эх үүсвэрийг шийдэж өгсөн аж. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ы [202.131.238.226] 2025/1/2
Эх сурвалж? ямар нэртэй журам баталсан бэ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.185.121] 2024/12/25
Хөөе 12.25 болчлоош дээ мөнгөө авьяа нөат ер нь бол аль алыг нь ямар хэцүү юм бэ? Эм тангаа авах гэхээр улам таг болчхымаа тээ энэ ханиад томуу хүрсэн яг энэ үед хэцүү байнаа дарга сайд нараа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.254] 2024/12/25
Ээээ БУРХАН МИНЬ. АРД ИРГЭДЭД АМЬДРАХ НӨХЦӨЛ ХАЙРЛА. ШУНАЛТАЙ ДАРГА НАР БИДНИЙ КАРМА, ТҮРҮҮВЧ РҮҮ ХУЛГАЙН ГАРАА ХИЙГЭЭД БАЙХ ЮМАА. ЯМАР ХЭЦҮҮ ЮМ БЭ БИДНИЙГ ЯАЖ АМЬДАР ГЭЭД БАЙГААН БЭ
0 | 0 Хариулах
Зочин [95.211.60.17] 2024/12/25
МАН Хөдөөний хүмүүст 100к өгч сонгуульд ялсны дараа хувийн бизнес эрхлэгчдийн халаас руу гараа дүрлээ. Энэ улс орныг сүүлийн 30 жил хувийн хэвшлийхэн л авч яваа шүү. Ажилгүй хүмүүсийг ажилтай болгож юм сургаж, орлогогүй хүмүүсийг орлоготой болгож эдийн засгийн идэвхтэй болгосон. Соци нийгмээ эргээд хараарай. Та нар коммунизмын үед халаасандаа мянган доллартай явж үзээгүйгээ санах хэрэгтэй. Тэр үе нь өнгөрсөн хүмүүсийн тархи бат угаагдсан.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.160.54] 2024/12/25
МАН хулгайчуудын дээрэм утгаа алдлаа. МАН-ыг булшлах ёстой, новшын долоогчидтой нь цуг.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
нийслэлийн төлөөлөгчид, бас нэг их хурал намчид
0 | 0 Хариулах
Зочин [202.126.94.245] 2024/12/25
Шаадаг гуйлгачид вэ. Бид нар яах гэж нийслэлийн татвар төлдөг болж байна. татварын байцаагч нэртэй уяаны ноход нь удахгүй дарамтлах юм байна л даа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
нийслэлийн цагдаатай тээ. одоо армитай бол.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.72] 2024/12/25
хотын төсөв, архи тамхины орлогын 1%, бонд, аан орлогын 1%. хотын мөнгө улам бүр л хүрэхээ байгаад. улс дотор улс боллоо.
0 | 0 Хариулах