Уншиж байна ...

УИХ-ын гишүүн болсон ижил нэртнүүд

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024-2028 оны парламентад суух 126 хүн өнөөдөр Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүний үнэмлэхээ авч буй билээ.

Энэ удаагийн сонгуульд ижил нэртэй олон хүн нэр дэвшсэнээс Батбаяр болон Бат-Эрдэнэ нар 12 хүн өрсөлдсөн тоогоор тэргүүлсэн. Араас нь 10 Ганбаатар нэр дэвшсэн юм. 

Дөрвөн ГАНБААТАР

зураг
 

Энэ удаагийн сонгуульд Ганбаатар нэртэй 10 хүн өрсөлдсөнөөс Монголын Ардын Нам (МАН)-аас 9 дүгээр тойрогт нэр дэвшсэн Ж.Ганбаатар, Ардчилсан Нам (АН)-аас 1 дүгээр тойрогт өрсөлдсөн С.Ганбаатар, 7 дугаар тойрогт хүч үзсэн Г.Ганбаатар болон АН-ын жагсаалтын №15 А.Ганбаатар нар гишүүн боллоо. 

Засаг дарга БОЛОРМАА нар

зураг
 

Зургаан Болормаа нэр дэвшсэнээс Засаг дарга нар цойлов. 

Тодруулбал Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа 2 дугаар тойргоос, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 10 дугаар тойргоос сонгогдлоо. 

Хоёр ЦОГТБААТАР

зураг
 

Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, консул асан Д.Мөнх-Эрдэнийн төрсөн дүү Д.Цогтбаатар нар шинэ гишүүнээр тодорсон. 

Нэг тойргоос сонгогдсон хоёр БАТ-ЭРДЭНЭ

зураг
 

МАН-аас 4 дүгээр тойрогт нэр дэвшсэн ижил нэртэй ч овог өөр Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар их хурлын гишүүн боллоо. УИХ-ын сонгуульд Батбаяр нэртэй нэр дэвшигч мөн 12 байсан ч 5 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Батбаяр ганцаараа сонгогджээ. 

Хоёр ЭНХБАЯР

зураг
 

2008-2016 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Энхбаяр эргэн ирсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хоёр дахиа сонгуульд ялалт байгууллаа.