Уншиж байна ...

"Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхлэх хугацааг түр хойшлуулжээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 3
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:47 2024/07/03

Нийтийн Тээврийн Бодлогын Газар өөрийн цахим хуудсандаа маргаашаас эхлэн "Чингис хаан" нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явахаар болсон хэмээн мэдээлж, маршрутын зураг оруулсан байсан ч устгасан байна.

Энэ талаар тус байгууллагын 7004-4040 дугаараас тодруулахад "Маргаашаас эхлэн явахаар байсан ч түр хугацаагаар хойшлуулсан. Тодорхой мэдээллийг маргааш өгнө" хэмээлээ.

16:54 2024/07/03

"Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус явж эхлэхээр болсон талаар Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Тодруулбал “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор нийтийн тээврийн Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус явж эхлэх юм байна. 

  • Ч:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 15,000 төгрөгөөр, хүүхэд 7,000 төгрөгөөр,
  • Ч:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000 төгрөгөөр, хүүхэд 5,000 төгрөгөөр мөн нийтийн тээврийн Umoney картаар зорчих боломжтой аж. 
зураг
 
Нийтийн тээврийн бодлогын газар