Уншиж байна ...

М банк шилдэг дижитал банк, шилдэг банкны аппликейшнаар тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 7 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын анхны бүрэн дижитал дээр суурилсан Необанк М банк “World Economic Magazine” сэтгүүлийн “Best Digital Bank Mongolia 2024”, “Best Mobile Banking App Mongolia 2024”-өөр тус тус шалгарчээ. Жил бүр Олон улсын банк, санхүүгийн салбарын шилдгүүдийг тодруулдаг тус сэтгүүлд энэ жил 50 гаруй улс оролцож, Монгол Улсын банк санхүүгийн 4 байгууллага 5 номинацид шалгарсан байна.

М банк байгуулагдаад удаагүй ч бидний мэдэж дассан банкнаас өөр, илүү тухтай, хялбар, хурдан, уян хатан байдлаар банкны бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээг хүссэн үедээ, байгаа газраасаа авах боломжийг танд олгодог.

2024 оны хагас жилийн байдлаар М банк харилцагчийн туршлагад суурилсан харилцах данс, зээл, карт, хадгаламж, шилжүүлэг болон гадаадын төлбөр тооцоотой холбоотой 80 гаруй шинэчлэлт, сайжруулалтыг хийж, “Flash deals”, “M loyalty”, “Евро 2024” чаллэнж гэх мэт өдөр тутмын амьдралын хэв маягт тохирсон, санхүүгийн эрүүл мэндийг дэмжих олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байна.

Мөн банкны харилцагч болохын тулд заавал өөрийн биеэр ирж, оочерлох шаардлагагүйгээр байгаа газраасаа апп-аа татаад онлайнаар бүртгэлээ үүсгэх боломжтой болсон. Банкны апп-аараа бүртгэлээ үүсгээд бүтээгдэхүүн үйлчилгээгээ ч апп-аасаа аваарай.

зураг
 

Бид цаашдаа байгууллагын харилцагч нартаа зориулсан М бизнес апп-ыг хөгжүүлж, хүн бүрийн санхүүгийн нөхцөл байдалд тохирсон, өдөр тутмын амьдралын бүхий л хэрэгцээг нэг дор багтааж, бүх үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой банкийг бүтээхээр хичээнгүйлэн ажиллаж байна.  

Дассанаас чинь өөр

М банк

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.