Уншиж байна ...

ФОТО: "Өлзийт хааны захидал 719 жилийн дараа эх нутагтаа эргэж ирлээ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын үзэсгэлэнг долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт нийтэд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Уг үзэсгэлэнд Франц, Швейцарын алдартай музейгээс ирсэн үзмэрүүдийг монголчуудад толилуулахаар бэлтгэж буй юм. Энэ талаар мэдээлэл өгөхөөр Чингис Хаан Үндэсний музейн таван давхарт байрлах "Мөнгөн мод" танхимд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд тус музейн захирал, академич С.Чулуун, Францын Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо, Швейцарын Ритберг музейн дэд захирал Йоннас Белц нар оролцлоо.

Энэ талаар Чингис Хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун "Үзэсгэлэнгийн хамгийн чухал үзмэр нь Францын Үндэсний архивт хадгалагдаж буй Монголын Ил хаант улсын хаан Өлзийтөөс Францын IV Луй Филипп хаанд илгээсэн Монгол бичгийн захидал эх хувиараа 719 жилийн дараа эцэг өвгөдийнхөө нутагт ирлээ.

Монголын эзэнт гүрнийг захирч явсан их хаадын цөөн тооны захидал өнөөгийн бидэнд үлдсэн. Тэдгээрээс хэмжээний хувьд хамгийн том захидал нь энэ юм.

Мөн уг үзэсгэлэнд Францын Луврын музей, Үндэсний архив, Швейцарын Рьетберг музейд хадгалагдаж буй Кидан улс, Хүннү, Ил хаант, Юань улсын үеийн ховор чухал дурсгал манайд цугларснаар Монголын эзэнт гүрний төдийгүй бүрэлдэхүүн улсын түүхийг цогцоор нь харах боломжтой. Тодруулбал Ил хаант улсын дурсгал манайд байдаггүй. Үүгээр ч зогсохгүй Юан улсын үеийн ваар, шаазан эдлэлүүд ирсэн" гэв

Үзэсгэлэнд 1258 оноос өнөөгийн Иран, Иракийн нутаг дэвсгэрт хаанчилж байсан Ил хаант улсын түүхэн дурсгал, үзмэрийг танилцуулах гэж буйг Францын Севр Керамикийн Үндэсний музейн куратор Делфин Мирудо онцоллоо. Энэ үзмэрүүд нь тухайн үеийн Ил хаант улсын бунхан болон санваартан хүмүүсийн бунхны шаазан хананы хэлтэрхийнүүд аж.

Энэ үзмэрүүд араб болон перс хэлээр сийлсэн бичигтэй. Үүгээр Чингис хааны үр удам болох Ил хаант улс нь оюун ухааныг хүндэтгэдэг, шинжлэх ухаанч, түүхч хүмүүсийг ордондоо урьж байсны ул мөр гэж Д.Мирудо ярилаа. 

Түүнчлэн Швейцарын Ритберг музейн дэд захирал Йоннас Белц "Монголчуудын талаарх үзэсгэлэнг Швейцарт гаргахаар төлөвлөж байна. Ирэх жил зохион байгуулагдах үзэсгэлэнд Монголын хотжилтын талаар толилуулна. Тухайлбал Орхоны хөндийг онцгойлон харуулахаар бэлтгэл ажлаа базааж буй юм. Учир нь монголчуудыг морин дэл дээр давхидаг, нүүдэлчин ард түмэн гэж хардаг. Гэвч бас хот байгуулж явсан эртний түүхтэй улс гэдгийг харуулахыг зорьсон" гэлээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг