Өнгөрсөн оны аравдугаар сарын 14-нд Францын Нант хотод "Чингис Хаан: Монголчууд Дэлхийг Өөрчилсөн нь" үзэсгэлэн нээлтээ хийсэн билээ. Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан тус үзэсгэлэн энэ оны тавдугаар сарын 5-нд өндөрлөсөн.
Уг үзэсгэлэнг ирэх долдугаар сарын 3-наас наймдугаар сарын 25-ныг дуустал Чингис Хаан Үндэсний музейн найман давхарт нийтэд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэ талаар тус музейн Үзэсгэлэн, Үзүүллэг Зохион Байгуулалтын Хэлтсийн дарга Н.Хосбаяр "Монголын түүхийг өгүүлсэн эд өлгийн зүйлс дэлхий даяар тархсан байдаг. Европын улс орнуудын музейд хадгалагддаг манай түүхийг өгүүлсэн эртний эд зүйлсийг нэг дор харах ховор боломж гэж олзуурхаж байна.
Ялангуяа дэлхийд алдартай Луврын музейд хадгалагдаж буй үзмэрийг дэргэдээс нь харна гэдэг ховор завшаан юм. Уг үзэсгэлэнгийн нээлтэд гаднын нэртэй эрдэмтэн, судлаачид оролцоно. Мөн Европын улс орны музейд хадгалж буй 78 дэсийн 131 үзмэр, манай талаас 72 дэсийн 130 үзмэрийг дэлгэнэ.
Монголын түүхийг өгүүлсэн үзэсгэлэнг 2028 он хүртэл бусад улсад гаргахаар төлөвлөж буй. Тодруулбал АНУ, Канад, Япон, Чех улс үзэсгэлэнг өөрийн улсын музейд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!