Уншиж байна ...

СТАТИСТИК: Тойрогт 50-аас дээш хувийн дэмжлэг авч сонгогдсон ердөө 11 нэр дэвшигч байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2024 оны ээлжит сонгуульд урьдчилсан дүнгээр ялалт байгуулсан 126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр тооцсон тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны тогтоол батлагдаад буй.

УИХ-ын сонгуулийн 13 тойрогт 969 нэр дэвшигч өрсөлдсөнөөс ердөө 11 хүн 50-аас дээш хувийн дэмжлэг авч, сонгогдсон байна.

Энэ удаагийн сонгуульд хоёрдугаар тойрогт/Говь-Алтай, Завхан, Ховд, Увс/ нэр дэвшигч С.Бямбацогт хамгийн их буюу 79,826 саналаар сонгогдсон бол мөн тойргийн нэр дэвшигч О.Цогтгэрэл 75,927 саналаар аман хүзүүджээ. 

Хүснэгт 1: Тойрогт 50-аас дээш хувийн дэмжлэгээр сонгогдсон нэр дэвшигчид

Овог Нэр Нам Хүйс Санал Хувь
Сандагийн БЯМБАЦОГТ МАН Эрэгтэй 79,826 56.6
Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ МАН Эрэгтэй 55,469 56.4
Хажекберийн ЖАНГАБЫЛ МАН Эрэгтэй 25,138 54.4
Одонгийн ЦОГТГЭРЭЛ АН Эрэгтэй 75,927 53.8
Ням-Осорын УЧРАЛ МАН Эрэгтэй 67,107 53.1
Дашзэгвийн АМАРБАЯСГАЛАН МАН Эрэгтэй 74,199 52.6
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ АН Эрэгтэй 74,152 52.6
Сайнбуяны АМАРСАЙХАН МАН Эрэгтэй 16,539 52.5
Оюунсайханы АЛТАНГЭРЭЛ АН Эрэгтэй 66,656 52.2
Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН МАН Эрэгтэй 73,280 52.0
Тилеуханы АУБАКИР МАН Эрэгтэй 23,772 51.5

Нэр дэвшигчдийг иргэдийн саналын хувиар бүлэглэн авч үзвэл 5%-аас бага дэмжлэг авсан 715 (73%) нэр дэвшигч байна. 

Хүснэгт 2: Нэр дэвшигчдийг дэмжлэгийн хувиар бүлэглэн авч үзвэл

Сонгогчдын дэмжлэг Нэр дэвшигчид
40-50% 47
30%-40% 62
20%-30% 34
10%-20% 35
5%-10% 65
0%-5% 715

Харин хамгийн цөөн хүний саналаар сонгогдсон нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын 13 дугаар тойрогт /Багануур, Багахангай, Налайх/ нэр дэвшсэн Ц.Сандаг-Очир 12,347, тус тойргоос нэр дэвшигч С.Амарсайхан 16,539 нарын 10 хүн байна.

Хүснэгт 3: Тойрогт хамгийн цөөн саналаар сонгогдсон нэр дэвшигчид

Овог Нэр Нам Саналын тоо Хувь
Цэндийн САНДАГ-ОЧИР Монгол Ардын нам 12,347 39.2
Сайнбуяны АМАРСАЙХАН Монгол Ардын нам 16,539 52.5
Буланы БЕЙСЕН Ардчилсан нам 21,454 46.4
Тилеуханы АУБАКИР Монгол Ардын нам 23,772 51.4
Хажекберийн ЖАНГАБЫЛ Монгол Ардын нам 25,138 54.4
Жамбалын ГАНБААТАР Монгол Ардын нам 28,414 27.2
Хөххүүгийн БОЛОРМАА Ардчилсан нам 32,279 25.5
Дамдины ЦОГТБААТАР Монгол Ардын нам 32,907 26
Нацагдоржийн БАТСҮМБЭРЭЛ Монгол Ардын нам 34,261 27.1
Гомбын ГАНБААТАР Ардчилсан нам 35,629 39.6