Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын Анхдугаар чуулганыг 2024 оны долдугаар сарын 2-ны өдөр товлон зарлах тухай зарлигийг гаргалаа.
Мөн тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч энэ хуулийн 17.1-д заасны дагуу зарлиг гаргахдаа анхдугаар чуулган нээх өдрийг Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэлтэй зөвшилцсөн байна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзсан юм.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!