Уншиж байна ...

“NURA төв 15 секундэд ямар ч өвдөлтгүйгээр шинжилж, хөхний хавдрыг илрүүлдэг”

ikon.mn
2024 оны 7 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын хүн амын дунд 2022 онд 6,885 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэр дундаа хөхний хорт хавдрын 283 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын 4-рт орж байна.

зураг
 

Эх сурвалж: Эрүүл мэндийн үзүүлэлт

Хөхний хорт хавдрын 283 шинэ тохиолдлын 70 гаруй хувь нь 2, 3-р үе шатандаа илэрч байгаа нь цаашид эрт үе шатанд илрүүлэх шаардлагатайг харуулж байна.  

Эрт илрүүлэг багц шинжилгээний NURA төвд одоогоор 6,725 үйлчлүүлэгч маммографын шинжилгээнд орсноос 76 тохиолдолд хэвийн бус өөрчлөлт илэрч, онош тодруулахаар дараагийн шатлалын нарийвчилсан оношилгоонд илгээлээ.

зураг
 

NURA төвд ашигладаг Fujifilm AMULET Innovality нь LUNIT  хиймэл оюун ухаанд суурилсан бөгөөд хөхний хавдрыг 96% магадлалтайгаар илрүүлж, хөхний хавдрыг 0-100%-иар үнэлэн илрүүлдгээрээ онцлог юм.

Уг аппаратад хэрэглэдэг Fit Sweet Paddle технологи нь зураг авах үед хөхийг шахах үеийн өвдөлт, таагүй мэдрэмжийг бууруулсан сүүлийн үеийн технологи бөгөөд, шинжилгээ хийх үйл явцыг илүү хялбар болгож үйлчлүүлэгчид зовуурь багатайгаар шинжилгээг хийдэг.

зураг
 

Ердөө 15 секундийн хугацаанд дүрсийг авах ба хөхний эдтэй давхцаж харагдах, андуурагдах магадлалтай жижиг өөрчлөлтүүдийг нарийн зүслэгээр нягтлан, хөхний хэмжээнээс хамааран 150-400 зураг боловсруулан гаргадаг.

зураг
 

Эмгэг шинж тэмдэггүй, өөрийгөө эрүүл гэж тооцдог эмэгтэйчүүд жил бүр маммографын шинжилгээг хийлгэснээр, хөхний хавдрыг эрт илрүүлж, цаашлаад уг хавдраар нас барах эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

NURA Монгол төв FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын эрт илрүүлгийн шинжилгээг хийж байна.  

зураг
 

NURA төвд үзүүлэхийг хүсвэл 7588-7588 утас болон Nura.mn вэбсайтаар хандан цаг захиалах боломжтой.

Утас: 7588-7588
Сошиал хаяг: NURA Mongolia
Веб сайт: www.nura.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.