Уншиж байна ...

Цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, дээр нь гишгэхгүй байхыг уриалав

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 10 орчим төрлийн 920,000 гаруй цэцгийг тариад байна.

Гэвч зарим иргэн цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байна. Иймд иргэд та бүхэн цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриалж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс