Уншиж байна ...

Туркиш Эйрлансын нэрэмжит гольфын тэмцээнд Э.Гантулга тэргүүн байр эзэлж, дэлхийн цомд улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болов

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Туркиш Эйрлайнсийн Дэлхийн гольфын цомын тэмцээн Улаанбаатарын Богд уул гольфын клубт тав дахь удаагаа 2024 оны зургаадугаар сарын 29-нд зохион байгуулагдлаа.

Тэмцээний

  • Монгол Улсын аваргаар Эрдэнийн Гантулга
  • дэд байрт Цэндсүрэнгийн Алтандуулга
  • гутгаар байрт Балжиннямын Саранчимэг шалгарсан байна.

Д.Батмөнх 12,500 цохилтод ганц тохиох магадлалыг бодит болгов

зураг
 

Эрэгтэйчүүдийн "Хамгийн ойр" тэмцээнд Чойжамцын Гантөмөр, харин эмэгтэйчүүдийн ижил төрөлд Дашдэлэгийн Батмөнх нар тодров. Д.Батмөнх нь 12,500 цохилтод ганц удаа тохиох магадлалтай “Hole in-One” буюу нэг цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулсан анхны эмэгтэй тамирчнаар тодорсон гайхалтай содон тохиолдол болсон юм.

Хамгийн бага нийт оноо буюу шилдэг тоглогчоор Дэлгэрмаагийн Өлзийдэлгэр шалгарлаа.

Анх 2013 онд зохион байгуулагдаж эхэлсэн Туркиш Эйрлайнсийн Гольфын дэлхийн аваргын тэмцээнд жил бүр дэлхийн 100 гаруй хотын 8,000 гаруй тоглогчид оролцдог. Улс орнуудын аваргууд нэг дорж цуглаж, өрсөлдсөнөөр дэлхийн гольфын аваргын цомыг авдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд дэлхийн 67 орны 118 хотод тус тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм. 

Монгол Улсын 2024 оны аваргаар шалгарсан Э.Гантулга нь  арванхоёрдугаар сарын 1-7-ны хооронд Туркийн үзэсгэлэнт Анталъя хотын далайн эрэгт байрлах "Gloria Serenity Resort"-д дэлхийн бусад орны аваргатай хамт Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөх юм.

Өнгөрсөн жилийн Монгол Улсын аварга Баярбилэгийн Батзориг Турк Улсад болсон дэлхийн аваргад дэд байр эзэлж мөнгөн медалийн эзэн болсныг энд онцолъё.

М.Фатих Айгүнэр: Тэмцээний бүртгэл маш богино хугацаанд буюу 40 секундэд дүүрсэн

Тэмцээний талаар Туркиш Эйрлайнсийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга М.Фатих Айгүнэр "Энэ удаагийн гольфын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл маш богино хугацаанд буюу 40 секундэд дүүрсэн. Энэ нь манай тэмцээний дэлхийн чансааг харуулж байна.

Монгол Улсын баг тамирчдын хувьд өнгөрсөн жил Дэлхийн Гольфын цомын аваргаас мөнгөн медаль хүртсэн. Энэ жилийн аварга Соёмбо клубийн тамирчин Гантулгад Дэлхийн аваргаас Алтан медаль авах ерөөл дэвшүүлж байна" гэв.

"Star Alliance"-ын гишүүн Туркиш Эйрлайнс нь 1933 онд таван нисэх онгоцтойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 457 агаарын хөлгөөр дэлхийн 130 улсын 349 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Улаанбаатар хот руу долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэж байна.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг