Уншиж байна ...

УИХ-д суудал авсан намуудын тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүн

ikon.mn
2024 оны 6 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Монголын парламентын 9 дэх удаагийн сонгууль амжилттай болж өнгөрлөө. МАН олонх болсон энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор буюу жагсаалт болон бүсчилсэн тойргоос гишүүд сонгож буйгаараа онцлогтой юм.

Тэгвэл парламентад суудалтай болж 5 намын тойргоос хамгийн олон санал авсан ТОП 5 гишүүний мэдээллийг хүргэе.

  1. МАН - Сандагийн Бямбацогт. Баруун бүсийн 2-р тойрогт нэр дэвшсэн Сандагийн Бямбацогт урьдчилсан дүнгээр 79,631 санал авснаар МАН-аас тойрогт дэвшсэн гишүүдээс хамгийн өндөр санал авсан хүнээр тодорч байна. Түүний хувьд ийнхүү 5 дахь удаагаа сонгогдлоо.
  2. АН - Одонгийн Цогтгэрэл. Мөн уг тойрогт нэр дэвшсэн Одонгийн Цогтгэрэл 75,748 санал авснаар АН-аас тойрогт дэвшсэн гишүүдээс хамгийн өндөр саналыг авчээ. Түүний хувьд Увс аймгаас мөн анх удаа АН-аас сонгогдсон гишүүн гэдгээрээ онцлогтой.
  3. ХҮН - Пүрэвсүрэнгийн Наранбаяр. НИТХ-ын төлөөлөгч Пүрэвсүрэнгийн Наранбаяр 53,249 санал авч намынхнаа өнгөллөө. Түүний хувьд 2020 онд УИХ-д бараг ялангаа алдаж, намар нь НИТХ-д дэвшин үнэмлэхүй ялж байсан нэгэн билээ.
  4. ИЗНН - Гантөмөрийн Хажидмаа. АН-ын тэмцэгч гишүүдийн нэг Гантөмөрийн Хажидмаа нам нь квот өгөөгүй учраас ИЗНН-аас өрсөлдөж 11-р тойрогт 28,541 санал авч ИЗНН-ээс хамгийн өндөр санал тойрогт авсан өрсөлдөгчөөр тодорлоо. Түүний хувьд хэдийн УИХ-д сонгогдож чадаагүй ч маш сайн өрсөлдөөн үзүүлэн түүний хийж буй тэмцлүүд үр дүнд хүрч байсныг харууллаа.
  5. Үндэсний эвсэл - Пүрвээгийн Баярхүү. 10-р тойрогт Үндэсний эвслээс нэр дэвшин өрсөлдсөн Пүрвээгийн Баярхүү 16,144 санал авч намаасаа тойрогт дэвшигчдээ манлайллаа. ИЗНН ба Үндэсний эвслийн хувьд УИХ-д тойргоос гишүүнтэй болж амжаагүй ч намын лидерүүд жагсаалтад бичигдсэнээр босго даван УИХ-д төлөөлөлттэй нам болж чадлаа.