2020 онд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 52%-тай байсан бол энэ жилийн 17:00 цагийн байдлаар 49.4%-тай буюу өмнөх оны мөн үеэсээ 2.6 хувиар бага байна.
2020 онд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,000,624 хүн байсан бол энэ жил 2,081,873 хүн байгаа юм.
Сонгуулийн санал хураалт 22:00 цаг гэхэд хаагдана. Та сонгуулийн ирцийн мэдээллийг СОНГУУЛЬ 2024 хуудаснаас болон Ikon News хуудасны шууд дамжуулалтаас харах боломжтой.
Эрэгтэй сонгогчдын ирц 46.6%-тай байгаа бол эмэгтэй сонгогчдын ирц 52.7%-тай байна. Насны бүлгээр нь харвал 65-70 насныхны ирц хамгийн өндөр байгаа бол 20-25 насныхны ирц хамгийн бага байна.
Хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгуудын ирц хамгийн өндөр хувьтай байгаа бол тавдугаар тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудын ирц хамгийн бага байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
|