Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

Pigeon болон Goo.N Брэнд нь 15 ДАХЬ удаагийн “ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨ”-г ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

ikon.mn
2024 оны 6 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Японы эх хүүхдийн №1 брэнд болох Pigeon болон Goo.N Брэнд нь 15 ДАХЬ УДААГИЙН ЭХ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ӨРӨӨГ ЭХЭМҮТ буюу Эх нялхсын төрсний дараах нярайн тасагт тохижуулан өглөө.

ЭХЭМҮТ-ийн төрсний дараах тасагт жилд дунджаар 21000 эх үрс үйлчлүүлдэг бөгөөд энэхүү хөх судлалын өрөөнд тав тухтай эмчилгээ, үйлчилгээ авах, ээжүүд маань хөх арчилгааны тухай зөвлөмж болон сургалт авах боломж бүрдлээ. 

Төрсний дараа ээжүүдэд хамгийн түрүүнд тулгардаг асуудал болох хөхний толгой гарахгүй байх, хөх зангирах болон хөхний толгой хагарах зэрэг асуудлыг шийдэх, ээжүүдэд тусламж дэмжлэг үзүүлэх, хөх арчилгааны тухай боловсрол олгох, хөхөөр хооллолтыг дэмжих зорилготой юм.

зураг
 

Энэхүү өрөөгөөр үйлчлүүлэгсэд Pigeon Брэндийн хөх арчилгааны Ланолинтой хөхний тос, хөхний толгой гаргагч, хөхний саалтуур, хөхний сүү хөлдөөх уут зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтойгоос гадна, зөвлөх эмчээс зөвлөгөө тусламж үйлчилгээ авах хөхөөр хооллолтын тухай мэдлэг, мэдээлэл авах бүрэн боломжтой.

Pigeon, Goo.N брэндийн уламжлал болсон “Хайрыг түгээе” төсөл нь одоогоор Улаанбаатар хотын бүх төрөх эмнэлэгт дутуу нярайн имж эх асаргааны өрөө, хөх судлалын өрөө, хүүхдийн үзлэгийн өрөө мөн түүнчлэн худалдааны төв, оффис, нийтийн үйлчилгээний газруудад хөхөөр хооллох, живх солих 15 гаруй өрөөг тохижуулан хүлээлгэн өгсөн байна.

2024 оны 2-р хагасаас эхлэн орон нутгийн төрөх эмнэлгүүдэд чиглэн “Хайрыг түгээе”-21 аймаг нэрийн дор 21 аймгийн төрөх эмнэлгүүдэд Нийгмийн хариуцлагын хүрээнд эх хүүхдэд ээлтэй өрөөг тохижуулж бяцхан зүрх бүрд ээлтэй орчныг бий болгохоор зорьж ажиллаж байна.

Бидний ирээдүй болсон бяцхан зүрх бүхэн эрүүл ээлтэй орчинд бойжиж, Монголын бүх эцэг эхчүүдэд аз жаргал хайрыг түгээхийг хүссэн энэхүү ажил маань цаашид улам илүү өргөжнө гэдэгт итгэлтэй байна.   

Монголын үрс маш олон болох болтугай. 

Бяцхан зүрх бүхний төлөө Pigeon брэнд

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.