Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Кильен Мбаппег олимпод тоглуулахгүй

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 17
IKON.MN
Зураг зураг
BBC

Саяхан Францын "ПСЖ" клубээс Испанийн "Реал Мадрид" руу очсон довтлогч Кильен Мбаппе олимпод оролцох хүсэлтэй байсан ч шинэ баг нь түүнийг тоглуулахгүй байх шийдвэр гаргасныг мэдэгджээ.

Учир нь "Реал Мадрид" тоглогчоо "Евро 2024"-т оролцуулахаас татгалзахгүй ч шинэ улирал эхлэх дөхсөнтэй холбоотойгоор Парист болох зуны олимпод оролцуулахгүй гэж шийдсэн байна.

Энэ талаар К.Мбаппе "Шинэ баг маань намайг олимпод оролцуулахгүй гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргаж байгааг нь ойлгож байна. Эхний улиралдаа бэлэн болохын тулд хугацаа хэрэгтэй" гэв.

Олимпын хөлбөмбөгийн тэмцээн "Евро 2024" өндөрлөснөөс 10 хоногийн дараа буюу долдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ. Улмаар наймдугаар сарын 9-нд өндөрлөх аж. 

Тэгвэл Испанийн Ла Лиг наймдугаар сарын 18-нд эхэлнэ.

Олимпын эрэгтэй хөлбөмбөгийн тэмцээнд 23 наснаас доош залуучуудын бүрэлдэхүүн оролцдог. Гэхдээ баг тус бүрд 23-аас дээш насны гурван тоглогч дуудах эрх бий.

 

Эх сурвалж: BBC