ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: "Фүлхэм" клубийн дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлалыг дэлхийд сурталчилна

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхий дахинд сурталчлах, жуулчдыг татах зорилготой “Go Mongolia” брэндтэй хамтран ажиллахаар Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

Тэгвэл өчигдөр нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер тэргүүтэй тус клубийн төлөөллийг хүлээн авч уулзсан байна. 

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Дэлхий дахинд 3.5 тэрбум үзэгчтэй “Премьер” лигийн түүхэн баг болох “Фулхэм” клубтэй Монгол Улс хамтран ажиллах болсонд баяртай байна.

“Фүлхэм” клубийн баг тамирчид болон тэдний дэмжигчдээр дамжуулан Монголын аялал жуулчлал, үндэсний өв соёлыг дэлхий дахинд сурталчлах таатай боломж бүрдэж байна.

Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын үндэсний брэндийг олон улсын хэмжээнд таниулахад ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.

Мөн Монголын спортын салбар, ялангуяа хөлбөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, залуу тамирчдад суралцах, хөгжих алтан боломж нээгдэж байгаа гэж үзэж байна.

Цаашлаад “Фүлхэм” клубийн төлөөлөгчид болон Монгол Улсын хооронд соёлын харилцааны гүүр болоод зогсохгүй хоёр орны иргэдийн хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ

Энэ үеэр Английн “Фүлхэм” клубийн хаалгач асан Марк Шварцер хотын даргад түүний нэртэй хөлбөмбөгийн өмсгөлийг бэлэглэсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг