Нийслэлийн Засаг Даргын 2024 оны захирамжаар анх удаа “Боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэг”-ийг шалгаруулж, НЗДТГ, нийслэлийн Боловсролын газар хамтран “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Энэ үеэр “Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”, “Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”-ийг шалгаруулж, шагнал гардуулсан байна. Мөн гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын салбар дахь багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд гэр бүлээрээ нийслэлийн боловсролын салбарт ажиллаж буй таван өрхөд Нийслэлийн орон сууцны корпорациас түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцыг олгож, Хотын дарга батламжийг гардуулжээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлээс хүнээ хөгжүүлэх буюу боловсролын чанараа сайжруулахад багш, удирдах ажилтнуудаа илүү дэмжиж ажиллахаар зорьж байгаа. Энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудыг шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, индексийн түвшин ахисан амжилтыг урамшуулах энэхүү ажлын хүрээ нь жилээс жилд улам өргөжин үр дүнд хүрч, баг хамт олноор дүүрэг, нийслэлийн хэмжээнд өөрсдийн арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллах хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хөгжмийн багш Т.Мөнхжаргал, 35 дугаар цэцэрлэгийн бүлгийн багш Б.Ариунжаргал нарын гэр бүл “Манай гэр бүл боловсролын салбарт 11-14 дэх жилдээ ажиллаж байна. Үнэ цэнтэй, сайхан шагнал гардлаа. Боловсролын салбарт үр бүтээлтэй, тууштай ажилласны ач гавьяа гэж бодож байна. Нийслэлийн зүгээс багш нарын нийгмийн асуудлыг анхаарч, энэ олон өрх гэрүүдэд аз жаргалыг бэлэглэж байгаад үнэхээр их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
“Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний индексийн түвшин ахисан цэцэрлэг”
“Нийслэлийн шилдэг менежменттэй сургууль”
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдах батламж хүртсэн нийслэлийн боловсролын салбарын таван гэр бүлээр:
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
|