ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх ёстой

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл болон нэр дэвшигч тус бүр улсын хэмжээнд сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байх бөгөөд нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй байна.

Зардлын дансны дугаар, банкны нэрийг төрийн аудитын дээд байгууллагад бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлэн бичиг хэрэгт хүлээлгэн өгнө гэж Үндэсний Аудитын Газраас мэдээллээ.

Бүрдүүлэх баримт бичиг:

  1. Бүртгүүлэх хүсэлт /хаяг, утасны дугаар, гарын үсгийн баталгаа/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  3. Дансны дугаар, банкны нэрийг баталгаажуулсан баримт /банкны гэрээ/;
  4. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх.

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоогоод байгаа юм.

УИХ-ын сонгуулийн саналт хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт зохион байгуулагдахаар баталсан билээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг