ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг ₮6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчийнх ₮1.5 тэрбум байхаар тогтоожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явагдана.

Үндэсний Аудитын Газраас сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоожээ.

Тодруулбал сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээ 6.4 тэрбум, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээ 895,000 саяас 1.5 тэрбум төгрөг байна.

зураг
 
зураг
 

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийсэн байна.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу өнгөрсөн сарын 23-ны өдрийн 08/232 дугаартай албан бичгээр зардлын дээд хэмжээний саналыг авахаар хүргүүлж, нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
БУРУУ
5
Зураг
ХАХА
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [87.92.242.187] 2024/3/4
ФИНЛЯНДАД АМьДАРЧ БГАА ХҮНИЙ ХУВьД СОНИНООСОО ХУВААЛЦАЯ. 2022 ОНД ЭНДХИЙН ИХ ХУРЛЫН СОНГУУЛь БОЛСОН. СОНГУУЛИЙН НЭР ДЭВШИГ НАРААС ХАМГИЙН ИХДЭЭ ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН БЭ ГСН ЧИН 35.000 ЕВРО ЗАРЦУУЛСАН ГЭНЭ. ТЭР Нь МОНГОЛ МӨНГӨӨР ОЙРОЛЦООГООР 122.500.000 ТӨГРӨГ. ГИШҮҮНИЙ ЦАЛИН 6000-7000 ЕВРО БДАГ ЮМ Б. 22.750.000 ТӨГРӨГ. ЭНД 2 ЖИЛ БОЛОХОД ГИШҮҮДТЭЙ ХОЛБООТОЙ АВИЛГАЛЫН АСУУДАЛ ДУУЛДСАНГҮЙ. ОЙМСОНДОО МӨНГӨ НУУДАГ ХҮН БДАГГҮЙ ЮМ Б.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.47.10] 2024/3/4
МАН цойлно доо. Улныханд 35,000 өгөхөд хангалттай 0,75 архины мөнгө
5 | 0 Хариулах
Зочин [103.212.116.220] 2024/3/4
[хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.220] 2024/3/4
zda
0 | 0 Хариулах
МАН ӨВГӨН [45.117.35.14] 2024/3/4
МАН л Монголыг аварна хүүхдүүд минь! МАН аа сайн дэмжинэ шүү та нар
2 | 10 Хариулах
Зочин [202.9.47.10] 2024/3/4
Тийн шдээ 30 жил жаргалтай л байлгаж байна. Хөгжшин комнистуудаа сайн гаргаарай дэмжинэ шүү
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.58] 2024/3/4
энэ асар их менге зевхен МАН хулгайч нарт л байдаг монгол энгийн иргэдэд ийм менге бол байхгvй
3 | 0 Хариулах
Зочин [202.126.88.122] 2024/3/4
Ардчилсан сонгуулийн инээдтэй тал нь энэ. Хэн ч сонгуульд оролцож болно гэж хуульдаа тусгасан ч ямар ч амьдралгүй. Хүн амын бараг 99 хувь нь тэрбум гэж ямар мөнгө болохыг ч мэдэхгүй, үрж чадахгүй амьдралаа дуусгана. Ердөө нэг бүлэглэлийн хоорондох дайн. Түүндээ итгүүлэх гэж хэвлэл, олны танил хүмүүсийг ашиглана. Масс ч хууртана. Үүнийг ардчилсан сонгууль гэнэ. Тэгээд ялагдсан бүлэглэл нь гоморхоно. Ямар ч үр дүнгүй
5 | 1 Хариулах
зочин [122.201.31.13] 2024/3/4
чөтгөр ав
0 | 0 Хариулах
Zochin [202.9.40.143] 2024/3/4
Монголын баячууд социалзмын үёд бөөс хуурсандаа баригдаж усанд орж мэдэхгүй холицгүй талх түүхий ус ууж хатсан гурилтай амтгүй боорцог төмөр ор.....хөнжил гэж мэддэг байсан болов уу....хүүхэдүүд нь өлөн охид хүүхнүүд
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.105] 2024/3/4
МАНингуудаас бусад нам эвсэлд ийм их мөнгө байхгүйлдээ. МАНингууд бол хэдэн зуун тэрбумаар нь зарж байгаад төрд гарч тэрийгээ хэдэн арав нугалж олж байгаа. энэ томсгосон тойргийн зардлыг дийлэх жижиг нам гэж байхгүй, бүгд МАНингаас санхүүжилт авч санал хуваах зорилгоор л оролцоно.
8 | 0 Хариулах