ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлэв

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 5 сарын 29
iKon.MN
зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.29) Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн албан тоот бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Тус албан бичигт, “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Очирсүхийн Машбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлж байна.” гэсэн байна. 

О.Машбатын намтар 

Очирсүхийн Машбат нь 1988-1998 онд Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургууль, 1998-2002 онд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2002-2005 онд Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр тус тус төгсөж, 2005-2007 онд АНУ-ын Колорадогийн их сургуульд суралцаж, хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Япон, Солонгос, Египет зэрэг улсад мэргэжил дээшлүүлсэн.

  • 2002-2005 онд Улсын Их Хурлын Тамгын газарт туслах ажилтан
  • 2007-2009 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн
  • 2009-2013 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2014-2015 онд Монголын Хуульчдын холбоонд Ажлын албаны дарга
  • 2015-2017 онд Улсын Ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор
  • 2017-2019 онд Нийслэлийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, ахлах прокурор
  • 2019-2020 онд Улсын Ерөнхий прокурорын газарт Тамгын газрын дарга, ахлах прокурор
  • 2020-2021 онд Монгол Улсын Шадар сайдын хуулийн асуудал хариуцсан зөвлөх
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Мөн Монгол Улсын Дээд Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байсан. 2013 оноос одоог хүртэл Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.107.3] 2024/6/24
Ээ Бумаа минь... Их засаг төгссөн хүн Ерөнхий прокурор болохыг үзнэ гэдэг базарваань
0 | 0 Хариулах
Зочин [202.70.34.34] 2024/5/30
Учка
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.53] 2024/5/30
Хонгил угсарч бна!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.21.114.170] 2024/5/30
Цүнх баригч, намчин аваачиж тавьж бас л хонгил угсарч байна даа. Одоо ч бүр ил цагаан ард түмний нүдэн дээр л булхайгаа хийдэг болж дээ. Энийг нь ч иргэд хүлээн зөвшөөрдөг болж байх шиг байна даа. Улам л ёроол руугаа явж байна даа яаана даа энэ улс эх орон маань
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.98] 2024/5/29
Нямбаатар, энхбаяр хууль зүйн яамыг самарч хууль өөрчилсөн...энэ бацаан eрөнхий прокурорт орж самарах нь
2 | 0 Хариулах
Зочин [139.5.217.188] 2024/5/29
Мэргэжлийн бус шахуу юм. Дамжаа төгссөн. Их засаг их сургууль байхдаа ч яахав дээ
6 | 3 Хариулах
Зочин [202.126.88.219] 2024/5/29
Манай найзууд 30 жил прокурор хийсэн ....энэ нөхөрийг хуульд суралцуулна даа.....
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.219] 2024/5/29
3жил прокурор хийсэн нөхөр байна ш тээ
1 | 0 Хариулах
Жаргалмаа [139.5.217.111] 2024/5/29
5 юм бишүү
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.219] 2024/5/29
Хуулийн байгууллагад орон тооны ажил хийж байсан хүн байна.....
0 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/5/29
ХАРВААС БУУНЫ НОХОЙ
7 | 1 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/5/29
Их Засагийн баaс 🤮
8 | 1 Хариулах
Зочин [202.126.91.226] 2024/5/29
Их Засаг төгссөн чадвар маруухан гэхдээ тэрүүхэндээ зальтай хүн дээ. Гишүүн байсан Шаравдоржийн туслах байхдаа гологдоод л дараа хууль зүйн яаманд сая цэцийн гишүүн болсон Цолмонд бас гологдоод шалгалтандаа ч тэнцэхгүй гарч байсан л хүн. Прокурор мэтэд хамаагүй самарч магадгүй л байх
15 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/5/29
гэснээс ням-осор алцгеймертцэн учрал нь группт мөртлөө эрх мэдэлд үхэн хатан шунамхайрах нь үнэн сэжиг ажиг ман өвчтэй хүмүүсээ амраагаасай
4 | 0 Хариулах
Зочин [66.181.178.218] 2024/5/29
Баахан баривчлагаа хийх байхдаа
2 | 0 Хариулах
Orgil [139.5.217.111] 2024/5/29
Zaa da chi ch ih l sain tanidag meddeg hunni bainadaa ingej ataarhah muuhai l bdimda kkk olood ochvol evgui l bhda
1 | 2 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/5/30
гишүүний туслах байхыг нь мэднээ, мэдлэгээр сулхан, дарга нарт дольдог маягийн залуу байсан шүү
1 | 1 Хариулах
Zandaakhuu enkhbold [202.126.90.155] 2024/5/29
МАН-аас нэр дэвшигч сайд нар СЕХ дээр хасагдах болзлоо хангажээ. Хуулиа биелүүлэх нь үү үгүй юу харах л үлдлээ. Хүрэлбаатар сайд 1000 оюутанд мөнгө тарааж, Номин сайд тайлан хэвлүүлж тараажээ. Хүрэлбаатар ч яахав мөнгө тарааж гишүүн болдгоороо алдартай, 2012 онд тараагч нар нь хорих ял авч өөрөө юу ч болоогүй юм шиг УИХ гишүүн болоод явсан. Сонгуулийн хуулийн 48.1 нь энэ 2 сайдын мөнгө эд бараа тараасан үйлдлийг таслан зогсооход зориулж гаргасан, санкци нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах байдаг.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.155] 2024/5/29
Үйл явдлын дараалал: Нэг: 2024.05.01-нд Засгийн газар цементийн импортын татварыг эрс бууруулав. (Ингэснээр Хятад цемент ихээр орж ирнэ. Гарамжав гуайн үйлдвэрт хортой. Уг нь Үндэсний 4 том үйлдвэр дотоодын хэрэглээг 200% хангах чадалтай юм) Хоёр: 2024.05.20-нд Үнэн ба Зөв намын Отгонбаатар тэргүүтэй нөхдүүд хэвлэлийн хурал зарлаж дайрав. (Отгонбаатар гэгч нөхөр эрх баригчдын захиалгаар жагсаж, тэмцдэг шиг санагддаг) Гурав: 2024.05.21-нд Гарамжав гуай лайв хийв. (Тэрээр ярихдаа Хөгжлийн банкны зээлээ төлж дуусгасан, улс төрд орохгүй. Гэтэл над руу гэнэт дайрч байгаа нь 10-р Богдтой холбоотой гэж бодож байна гэв) Дөрөв: 2024.05.29-нд АТГ ажиллагаа явуулж Гарамжав гуайг баривчлав. (Барьж хорих хүн төрийн ордноор дүүрэн байхад) Дүгнэлт: Энэ бүхэн Гарамжав гуайн ач, 10-р Богдтой холбоотой гаднаас шидсэн чулуу гэж харж байна. Гаднаас гэдэг нь Хятадаас гэсэн үг. Урд хөрш Далай лам Монголд айлчлахад хилээ хааж байсан удаатай. Одоо 10-р Богдын ар гэрээр оролдож байж мэдэх юм.
8 | 0 Хариулах