Уншиж байна ...

Хүүхдийн баяраар Төв цэнгэлдэх хүрээлэнд дүрслэх урлагийн наадам болно

Б.Манлай
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Зургаадугаар сарын 1-н буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор орон даяар зохион байгуулах бөгөөд анх удаа “Kids art festival-2024” дүрслэх урлагийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж буйг Хүүхэд, Гэр Бүлийн Хөгжил, Хамгааллын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэхүү наадам нь дүрслэх урлагаар дамжуулан хүүхэд, багачуудад урлагийн боловсрол олгох, урлагаар дамжуулан хүүхдийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, гэр бүлийн нандин, аз жаргалтай дурсамж бүтээх, хамтдаа өнгөрүүлэх чанартай цагийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Хүүхдийн баяраар ихэвчлэн Сүхбаатарын талбай ордог байсан бол энэ жил гэр бүлээрээ бүтээлч уур амьсгал бий болгож хөгжилдөх, дурсамж бүтээх, хамтдаа зурж, будаж, урлаж болох цогц хөтөлбөртэй наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд болох нь.