ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Тайчигчийн түүхийг өгүүлсэн инээдмийн кино Каннын наадмын дээд шагналыг хүртэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Нью-Йорк хотын тайчигч эмэгтэйн түүхийг өгүүлсэн “Anora” инээдмийн кино өчигдөр Каннын Кино Наадмын дээд шагнал болох “Palme d’Or”-ийг хүртжээ.

Тус киноны найруулагч Шон Бэйкерийг энэ шагнал Америкийн инди төрлийн киноны тэргүүлэх уран бүтээлчдийн нэг болсныг баталсан бол гол дүрийн 25 настай жүжигчин Майки Мэдисоныг олны танил болгосон байна.

Оросын олигархи эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл хайхран тайчигч болсноор баян үйлчлүүлэгчээсээ их хэмжээний эд хөрөнгө салгаж чадсан эмэгтэйн дүрийг Мэдисон бүтээжээ.

Шүүгчдийн тэргүүн, “Barbie” киноны найруулагч Грета Гервиг уг киног “бидний зүрх сэтгэлийг булаасан гайхалтай хүмүүнлэг бүтээл” гэж магтсан байна.

Найруулагч Бэйкер уг бүтээлээ бүх биеэ үнэлэгчдэд зориулсныг зарлажээ.

“Миний амьдралын сүүлийн 30 жилийн цорын ганц зорилго энэ кино байсан тул үлдсэн амьдралдаа юу хийхээ үнэхээр мэдэхгүй байна” гэж тэр ярьсан байна.

зураг
 
`Anora` киноны жүжигчид, Голд нь Майки Мэдисон

77 дахь удаагаа Францын өмнөд эрэгт зохион байгуулагдсан энэ жилийн наадамд фэминист болон улс төрийн агуулгатай бүтээлүүд түлхүү өрсөлдсөн юм.

Уг наадмын түүхэнд анх удаа транс эмэгтэй шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэнээс үүнийг харж болно. Жүжигчин Карла Софиа Гаскон энэ шагналыг “Emilia Perez” кинонд бүтээсэн Мексикийн хар тамхины мафийн хүйсээ солиулсан боссын дүрээр авсан байна.

Каннын кино наадмын дэд байрын шагнал Grand Prix-ийг 30 жилийн дараа анх удаа Энэтхэгээс оролцсон “All We Imagine as Light” кино хүртжээ. Уг бүтээлд асрагчийн ажил хийхээр Мумбай хотод нүүж ирсэн хоёр эмэгтэйн сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлдэг байна.

Наадмын гуравдугаар байр болох Шүүгчдийн Шагналыг дээр дурдсан “Emilia Perez” хүртсэн юм. Уг киног Францын Жак Аудиар найруулжээ.

Шилдэг найруулагчийн шагналыг Португалийн Мигуэл Гомез “Grand Tour” киногоороо хүртсэн байна. Уг кинонд сүйт бүсгүйгээ хаяж, Ази тивээр аялж буй эрийн түүхийг өгүүлдэг юм.

Шилдэг Зохиолын шагналыг нас ахисан эмэгтэйчүүд бие махбодоо төгс байлгахын тулд ямар зовлон туулдгийг харуулсан аймшгийн сэдэвтэй “The Substance” кино хүртжээ. Уг киноны гол дүрд Холливүүдийн жүжигчин Дэми Мүүр тогложээ.

“Star Wars” киноны найруулагч Жорж Лукас энэ жилийн хүндэтгэлийн “Palm d’Or” шагналыг найз Фрэнсис Форд Копполагийн гараас хүлээж авсан байна.

Коппола энэ жил үзэгчдийг нэлээд талцуулж, шуугиулж буй “Megalopolis” киногоороо Каннын наадамд оролцсон юм.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зайлоо [103.57.93.79] 2024/5/27
Зайлоо. Баруунд бүүр энэ юмаа хүчээр нийтлээд тархи толгой хүчиндээд сурчихсан. Тэрийг нь манай Айкон мөнгө авдаг юмуу яадаг юм орчуулж тавьдаг
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.152] 2024/5/26
Тэнэгдэх
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.248] 2024/5/26
Тайчигч хүүхний дүрд тоглосон жүжигчний зураг нь байна уу
1 | 3 Хариулах
Зочин [172.59.184.174] 2024/5/26
Omg ner bhd hangaltgv yu googled
0 | 2 Хариулах
Зочин [103.57.94.230] 2024/5/26
дундах нь.
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.181] 2024/5/26
Барууныхан нийгэмдээ ЛГБТ г шууд сурталчилж эхлээд даруй 20 гаруй жил өнгөрчээ. Монгол залуучуудыг ЛГБТ бол гэж уриалж эхэлсэн хүн нь ЛГБТдорж, нам нь АН. Чингисийн талбайд солонгон өнгөт тугаа намируулахдаа парад хийхдээ тултлаа бузарлаж байлаа, энэ эр эмлэгч этгээд гаж донтой өвгөн Төрийн далбаа тойрон дэвж байлаа.
5 | 12 Хариулах
Зочин [202.9.46.181] 2024/5/26
Үе нь өнгөрч яваад хорссон мояа, ояа, МАН коммунист, шизо нарын мөн чанарыг дээрх комментоос харж болно. Чи энд юу ч гэж уйлан донгодоод юу ч өөрчилж чадахгүй. Дэлхий ертөнц өөрчлөгдөж, юм цаашаа хөгждөгөөрөө хөгжинө.
4 | 6 Хариулах
Зочин [122.201.31.157] 2024/5/26
Хөгжил болгон хөгжил дэвшил байдаггүй, үүнийг хүн төрөлхтөн одоо л ойлгож байна
4 | 1 Хариулах
Зочин [73.59.119.57] 2024/5/27
Ха ха хөөрхий гоомоо нарыг ил гаргаж байгаад Трампын үед бүгдийг нь журамд оруулна даа. Тэгээд л бүх газар хориглоно. Обамо хүүр авгайн гоомоо залуу байсан тэрийгээ нуух гэж хүний эрх гэж худлаа шаагаад одоо бүгд мэддэг бол удахгүй гоё юм болно оо гоомоонууд аа ха ха
0 | 0 Хариулах
Зочин [95.211.60.8] 2024/5/26
Коммунизм, Социализмын үед хүүхэд байхаас л барууныг муулж, Ленин, Сталиныг магтаж тэнэг болгож өсгөдөг байлаа. Хэдэн юм мэдээд ухаан суугаад, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хүний эрх ярих нь гэмт хэрэгт тооцогддог байлаа. Ядуу хоосон амьдралыг эрх тэгш сайхан амьдрал гэж хүн болгонд итгүүлдэг байсан. 2024 он болчихоод байхад ийм хуучны сэтгэлгээтэй хүмүүс байсаар л. Сонгосон ерөнхийлөгч, ерөнхий сайдыг нь л харчих.
1 | 2 Хариулах