100 ба түүнээс дээш настай ахмадуудад NURA төвд үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа
"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр 100 ба түүнээс дээш настай ахмадуудад NURA төвд үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа.
Тодруулбал Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон NURA эрт илрүүлгийн төв хамтран Монгол Улсад байгаа 100 ба түүнээс дээш настай ахмад настнуудад NURA төвөөр үйлчлүүлэх эрхийн бичгийг өгч байгаа аж.
Өнөөдөр тэдгээрийн төлөөлөл болсон ахмадууд болон ар гэрийнхэн нь ирж эрхийн бичгээ авлаа.
NURA монгол төв FUJIFILM Корпорацын хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт тоног төхөөрөмжөөр амьдралын хэв маягаас үүдэлтэй 10 төрлийн өвчин, зонхилон тохиолдох хавдрын илрүүлгийн шинжилгээг 32 үзүүлэлттэй багц шинжилгээгээр оношилж байгаа юм.
"Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлсийг арилгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан "Манай улс өмнөх цаг хугацаанд зөвхөн өвчинтэй тэмцэж, түүнийг яаж эмчлэх тал дээр л анхаарч ирсэн. Харин одоо бол өвчлөлтэй тэмцэх буюу ард иргэдээ эрүүл байлгах тал дээр анхаарах хэрэгтэй болоод байна.
Үүний тулд эрт илрүүлгийн тогтолцоог зөв системтэй хэрэгжүүлж, аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгож, монгол улсдаа бүх төрлийн эмчилгээ оношилгоог яаж хийдэг болох вэ гэдэгт чиглэсэн бодлогыг хийх хэрэгтэй.
Эрүүл монгол хүн хөдөлгөөний хүрээнд Монгол хүний эрүүл мэндэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйлсийг арилгахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Цаашдаа урьдчилан сэргийлэх төв болон эрүүл мэндийг дэмжих төвийг бүрэн утгаар нь ажиллуулах нь чухал гэж харж байна" гэв.
Таван Богд Солюшнс ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Мөнхжаргал "NURA эрт илрүүлгийн багц шинжилгээний төв 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр нээлтээ хийснээс хойш одоогоор 11,000 орчим үйлчлүүлэгч хүлээн аваад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд NURA төв Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран 100 ба түүнээс дээш настай ахмадуудад NURA төвд үйлчлүүлэх эрхийн бичгийг бэлэглэж байна.
NURA төвийн нийт шинжилгээнд хамрагдсан үйлчлүүлэгчдийг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэй 43% эмэгтэй 57%, Насны бүлгээр 18-102 насныхан хамрагдсанаас нь 30-64 насныхан дийлэнх хувийг эзэлж байгаагаас харахад залуучууд эрт илрүүлэгт хамрагдаж буй нь сайшаалтай бөгөөд энэ ч утгаараа амьдралын хэв маяг өөрчлөх боломжтой үе дээрээ илрүүлж байна гэсэн үг.
Эрт илрүүлэгт хамрагдсанаар өөртөө болон гэр бүлдээ оруулж байгаа том хөрөнгө оруулалт гэдэгтэй бүгд санал нэгдэж байна. Эрүүл саруул байж олон сайхан он жилийг хайртай хүмүүсийнхээ хамт өнгөрүүлэхийн төлөө NURA Эрт илрүүлэгтээ хамрагдаарай. Цаашдаа бид Монгол хүмүүсийн амьдралын хэв маягийг илүү сайжруулж, эрүүл мэндийг дэмжих зорилгын хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэв.
NURA төвд 2-3 цагийг өөртөө зориулан, дэлхийн топ эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар оношлуулаарай.
NURA төвд үзүүлэхийг хүсвэл 7588-7588 утас болон Nura.mn вэб сайтаар хандан цагаа захиалах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!












