Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Гишүүд Хөгжлийн Банкны хэргийг булаалдав

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэв. Энэ үеэр зарим гишүүн Хөгжлийн Банкны гэх хэргийг анх хэн ил гаргасан бэ гэдэг дээр цэц булаалдав.

УИХ-ын гишүүн Т.Доржханд “Авлигатай тэмцэх газрын ажлын 50 хувийн Хөдөлмөрийн Үндэсний Нам хийж байгаа шүү. Яагаад гэвэл Хөгжлийн Банкны нээлттэй сонсголыг бид анх удаа хийсэн. Нээлттэй сонсгол хийе гэж анх санаачлаад, шахаад, намын бүлгүүдтэй хамтран сонсголоо амжилттай хийсэн. Энэ дээр Б.Энхбаяр гишүүн сайн ажилласан. Бид хоёр гурван долоо хоногийн турш хамт сууж, сангийн асуудлыг нь гаргаж ирж байгаад, иргэдэд бодит мэдээлэл өгсөн. Үүний дүнд иргэд хоёр их наяд төгрөгийн хулгай бодитой юм байна гэдгийг мэдсэн. Гэвч Хөгжлийн Банкны дунд шатны хэдэн дарга нарт л хариуцлага тооцсон” гэсэн юм.

Харин үүний дараа УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “ХҮН-ын дарга сая Хөгжлийн Банкны асуудлыг бид гаргаж ирсэн гэж байна. Үгүй юм. Хяналт шалгалтын тухай хууль гараагүй, сонсгол хийх эрхзүйн орчин бүрдээгүй байх үед надаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад, Хөгжлийн Банкны анхны сонсголыг хийж байсан. Энэ сонсголоор 3.2 их наяд төгрөгийн найдваргүй зээл байна. Үүнээс 1.7 их наяд нь хугацаа хэтэрсэн явж байна гэж бид анх нийгэмд гаргаж ирсэн. Сонсгол хийх ажлын хэсэг байгуулъя гэж би өөрөө санаачилж хийсэн юм. Юм үнэнээрээ байх хэрэгтэй" гэлээ.