3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох гурав дахь тэмцээн энэ сарын 16-21-нд Унгарт болно.
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний 14-16-д бичигдсэн багууд олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм. Түүнчлэн зохион байгуулагч Унгар болон олимп зохион байгуулагч Францын эрэгтэй шигшээ баг өрсөлдөнө.
Эрэгтэй 16, эмэгтэй 16 баг дөрвөн хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь шөвгийн наймд шалгарч, хасагдах журмаар өрсөлдөх юм. Хагас шигшээд шалгарсан дөрвөн багийн ялсан хоёр нь олимпын эрхээ авч, алтан медалийн төлөө өрсөлдөх бол хожигдсон хоёр баг нь олимпын эрх, хүрлийн төлөө хүч сорих аж.
Эрэгтэй: А хэсэг
Эрэгтэй: С хэсэг
Эрэгтэй: Б хэсэг
Эрэгтэй: Д хэсэг
FIBA-гийн албан ёсны сайтад манай тамирчин А.Анандыг онцлох тоглогчоор нэрлэжээ.
Эмэгтэй: А хэсэг
Эмэгтэй: С хэсэг
Эмэгтэй: Б хэсэг
Эмэгтэй: Д хэсэг
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар
Эмэгтэй баг: Б.Ариунцэцэг, М.Булбул, О.Хулан, Ц.Болорцэцэг
Тавдугаар сарын 17-нд:
Эрэгтэй:
21:40 цагт: Монгол - Польш
23:55 цагт: Монгол - Бельги
Тавдугаар сарын 18-нд:
Эмэгтэй:
00:30 цагт: Испани - Монгол
02:20 цагт: Монгол - Египет
Эрэгтэй:
15:40 цагт: Франц - Монгол
19:10 цагт: Монгол - Египет
Тавдугаар сарын 19-нд
Эмэгтэй:
00:30 цагт: Япон - Монгол
Эрэгтэй:
01:45 цагт: Япон - Монгол
Шөвгийн наймын тоглолт болно.
Тавдугаар сарын 20-нд
Хагас шигшээ болон хүрлийн төлөөх тоглолт болно.
Тавдугаар сарын 21-нд
Шигшээ тоглолт
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!