Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар
Шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар танилцуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд гурван ээлжийн эрсдэлд орох 47 сургууль бий. Эдгээр сургуулийн асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлж эхэлсэн ч зарим ажил нэлээд удаашралтай байгаа тул нийслэлтэй хамтарч, зарим эрхийг нээж байгаа.
2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий. Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд БШУЯ болон Улаанбаатарын хотын захирагч хамтран ажиллах чиглэлийг авсан.
Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ. Мөн энэ онд нийтдээ 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг дуусгахаар боллоо.
Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсдэг шалтгаан нь жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байхад 30-35 мянган хүүхэд сургуулиа төгсдөг. Жилд 30-40 мянган хүүхдийн шинэ хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Ойрын 5-8 жилд энэ хэрэгцээ байх болно.
Иймээс сургуульгүй хороо, хороололд газар чөлөөлөх арга хэмжээг нийслэлтэй хамтарч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил зургаан сургуульд энэ арга хэмжээг авсан нь үр дүнгээ өгсөн" хэмээв.
2024 онд нийслэлд 12 барилга байгууламжийг ашиглалтад авах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!