Уншиж байна ...

Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ

Б.Манлай
2024 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цахим орчинд энэ сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуульд сурагчийн биед халдаж буй дүрс бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Шалгалтаар 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байх ерөнхий боловсролын сургуулийн багш О нь сурагчийн биед халдсан үйлдэл тогтоогдсон байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулах саналтай тус аймгийн шүүхэд шилжүүлж, энэ сарын 19-нд гарсан шүүгчийн захирамжийн дагуу зөрчилд холбогдогчийг 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ