• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33%-д хүрнэ"

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 17
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Монголын Эрчим Хүчний Систем ба Цөмийн Эрчим Хүчийг Ашиглах Боломж" сэдэвт эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академи(ШУА)-д өнөөдөр болж байна. 

Энэхүү хурлаар Монгол Улсын эрчим хүчний системийн өнөөгийн байдлыг дүгнэх, ойрын болон холын ирээдүйн бодлогод цөмийн эрчим хүчний шинэ үүсгүүр, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх боломжийн талаар мэргэжилтнүүд хэлэлцэж байгаа юм. 

Эрчим Хүчний Яам(ЭХЯ)-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Ерөн-Өлзий хурлын эхний илтгэлийг тавьж, эрчим хүчний салбарын нөхцөл байдлыг танилцуулав.

Тэрбээр "Манай улс өргөн уудам талбайтай, хүн ам сийрэг, хүйтэн цаг агаартай байдаг. Үүнийг дагаад бусад орны эрчим хүчний салбартай харьцуулахад манай улсад онцлог шинж их бий.

Хүн амын тархай бутархай байдлаас шалтгаалж дөрвөн үндсэн хэсэгт хуваагддаг.

Тодруулбал

  1. баруун гурван аймгийг цахилгаанаар хангадаг баруун бүсийн эрчим хүчний систем,
  2. зөвхөн Говь-Алтай аймгийг хамарсан Алтайн бүс нутгийн эрчим хүчний систем,
  3. Өмнөговь аймгийг оруулаад төвийн эрчим хүчний систем,
  4. зүүн гурван аймгийг багтаагаад зүүн бүсийн эрчим хүчний системээр ажилладаг.

Улсын хэмжээнд нийт цахилгааны хэрэглээний 78 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 22 хувийг нь хөрш орнуудаас авч байна.

Төвийн бүсэд нийт импортын хэрэглээний 22.9 хувийг, баруун бүсэд 8.4 хувийг нь ОХУ-аас авдаг. Говийн бүсэд эрчим хүчний импортын 58 хувь нь БНХАУ-аас хамааралтай.

Эрчим хүчний салбарын хэрэглээ жил ирэх бүр хурдацтай нэмэгдэж байна. Дотоодын Нийт Бүтээгдэхүүн(ДНБ) яаж өснө яг тэр шугаман холбоогоор эрчим хүчний хэрэглээ өсдөг.  

2030 онд гэхэд эрчим хүчний чадлын дутагдал 55 хувьд хүрэх магадлалтай. Тиймээс энэ салбарт шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөгжлийн 23 төсөлд 15.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Тухайлбал дулааны цахилгаан станцын хүчин чадлыг өргөтгөх зургаан төсөл, эрчим хүчний шинэ эх үүсвэрийн зургаан төсөл, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээний долоон төсөл, байгаль орчинд ээлтэй, шинжлэх ухаан, дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний дөрвөн төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Одоогоор 10 аймгийн нутагт дулааны станц барих ажил явагдаж байна. Тодруулбал Завхан, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд болон Багануур дүүрэгт төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотод ч бас хэрэгжих шаардлагатай төслүүд бий. Амгалангийн дулааны станцын хүчин чадлыг 100 Гкал/ц-аар нэмэгдэгдүүлэх төсөл хэрэгжээд ирэх долоо хоногт нээлтээ хийхээр төлөвлөж байна. 

Дулааны II станцын дэд бүтцийг түшиглэн 300 MBт-ын цахилгаан станц барих төсөл санхүүжилтийн эх үүсвэрээ шийдвэрлэхээр ажиллаж буй. Мөн дулааны IV цахилгаан станцыг 500 тн/ц хүчин чадалтай зуухаар өргөтгөх төсөлд 205.20 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 

Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тус улсын Засгийн газартай хэлэлцэж байна.  

Нийслэл хотод цахилгаан станцын төслүүдийг цаг тухайд нь хэрэгжүүлэхгүй бол 2030 он гэхэд хүчин чадлын дутагдал 33 хувьд хүрэх тооцоо гарсан" гэж онцоллоо.

Уг хурлыг Эрчим Хүчний Яам (ЭХЯ), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Цөмийн Энергийн Комисс (ЦЭК) хамтран зохион байгуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин. [202.126.90.163] 2024/4/18
Даваасүрэн сайд шиг өөрийнхөө имижийг бодож асуудлыг шийддэг сайд нар дахин бүү гараасай.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.16] 2024/4/18
Dulaanii tsahilgaan stants l gedgiin ene tsahilgaan stantsnii chin utaa agaart zadardaggui hor boldiishdee bur l harku utaa bolgoh gd bhii ternii orond uran olborlood uranii tsahilgaan stants bariachee ydaj utaaniihan 98% ni dahin bolovsruulj boldiishd tegeed 300Мвт erchim huchiig dangaaraa gargaj boldiishd mongol uls uranii nootsooroo delhiid 10t bagtdag zarim ni tgd l urnnii tsahilgaan stants gd bur shees ni dustsan naadhiig chin 30 jil neg saijruulalt hiigeed yvaad baival gaiguushdee psda
0 | 1 Хариулах
Зочин [66.181.176.142] 2024/4/18
Ажилд ав, тэгээд үх: Украин Өмнөд Солонгост хөлсний цэрэг хайж байна
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.68] 2024/4/18
юун метро барих, энэ нянбактер бүүр өлбөрч үхлээ л дээ...
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.228] 2024/4/18
Оросын гар хөл болсон урвагч нохдыг зайлуулахгүй бол хэзээ ч эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болж чадахгүй.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.158] 2024/4/18
Халамж байгууллага шалгуураар хүнс өгдөг хби нд, өрх толгойлсон ээжүүдэд улиралд мөнгө өгдөг ханьтай амьдарч байж гэрлэлтээ батлуулаагүйгээрээ зальдаж ө т ээж болж жүжиж хүнс ч авдаг, харин ө т аав үнэн нөхцлөөр 0-16 насны 3 хүүхэдээр хүнс сар бүр бас улиралд мөнгө авч байна лээ даанч ө т сон 3 хүүхэдтэй байдаггүй 2 хүүхэдтэйд өгдөг болвол эхнэрээ хавдар тусахад хаядаг нөхрүүд байна дөө харамсал тай даанч групп н заалт бдгүй хавдар
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.129] 2024/4/17
Tegeed bas metro barina geed baigaa.
1 | 1 Хариулах
Зочин [103.57.92.14] 2024/4/17
Халамж олгохдоо эд хөрөнгийн улсын бүртгэлтэй хамтран ажиллаж байгаач ээ! Гэр хорооллынх эсвэл хөдөөний хүн бол шизофренитэй хэмээн жүжиглэж, эсвэл нэг жаахан гэмгүй ургацаа хавдар гэж оношлуулж халамж ба асаргааны тэтгэмжүүдээр амьдарч байна. Хүн амын гуравны нэг нь төрөөр тэжээлгэж, ажил хийлгүй, халамжийн мөнгөөр бүтэн өдөр сэлгүүцэж амьдарч байна. Оронд нь энэ их мөнгөөр хог цэвэрлэж, улсын байгууллагуудын жорлонгуудыг цэвэрлэх ёстой юм биш үү.
3 | 1 Хариулах
Х [103.57.94.95] 2024/4/17
Цахилгааны тарифыг нэмж байж Эрчим хүчний салбар оршин тогтноно. Мөн хувийн хэвшил орж ажиллаж чадна. Одоо цаг нь болсон. Хэлхэн жилийн өмнө өргөн хэрэглээний бараа хэрхэн өссөн билээ. Гар утасны төлбөрөө төлж чадаж байгаа бол тэр утсаа цэнэглэж хоолоо хийдэг эрчим хүчээ төлж чадах л ёстой
3 | 3 Хариулах
Зочин [172.59.188.195] 2024/4/17
Gol ni vne nemeed shineer tsahilgaan stants bariulahgvi gatsaagaad baihaar muhardald orj bgaa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.184.182] 2024/4/17
Эрчим хүчний салбарынхан хувийн хэвшлийнхний бүх эрсдэлээ өөрсдөө үүрч хэрэгжүүлж буй эрчим хүчний төслүүдэд мөнгө санхүүжилт өгч чаддаггүй юм бол бусад техникийн дэмжлэгүүдийг харамгүй үзүүлж хувийнхантайгаа нэг тал болж ажилламаар байна даа.
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.73] 2024/4/17
Дараа жилээс цахилгааны хэрэглээний хурц дутагдалд орно. Тиймээс яаралтай Оросуудтай хамтарч ажиллахгүй л бол ирэх өвөл хүндэрч болзошгүй боллоо. Одоо аминд ганцхан Орос л орно. Энэ бол хүссэн хүсээгүй факт. Одоо хичнээн үзэн ядаж дургүй чинь хүрсэн ч чиний амьдралын гэрэл гэгээ, дулаан хоноход чинь Орос л тус болно. Өөр аль ч улс ч чадахгүй.
4 | 3 Хариулах
Зочин [192.145.118.242] 2024/4/17
оросуудад салаавч өгөх зүрх зоригтой болсон цагт л наад чинь бүтнэ
2 | 1 Хариулах
Зочин [103.57.94.29] 2024/4/17
Одоо усан, дулааны, атомын цахилгаан станц барихад эсэргүүцээд үймүүлээд гацаагаад жагсаад садаа болоод байгаа бүх хүмүүсийг шууд эх орноосоо урвасан ял тулгаад шорон явуулах хэрэгтэй.
5 | 1 Хариулах
Зочин [66.181.180.231] 2024/4/17
Хохинээ пзда малнууд тоггүй харанхуй сууж байхдаа таарсан мояа алнууд хохь чинь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.18] 2024/4/17
Женко хулгайчыг буудахсан. Улс орныхоо төсвийн 11%-ийг дайн байлдаанд зарцуулж байгаа улсаас л мөнгө гуйгаад байх юм даа. Чойжилсүрэн гэж энэ улсын эрчим хүчний асуудал дэлбэрч байна уу...колони болж байна уу огт санаа зовохгүй идэж уудаг идчихсэн хулгайч ямар зорилготой сайд болсон юм бол ...МАН -ыг дахиад 4 жил сонгосон ч ямарч ажил хийхгүй...100% Оросын,Хятадын колони болгоно.
8 | 2 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/17
Shine stants tosol hotolboruud bnu
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.229] 2024/4/17
Нар, салхины цахилгаан станц дахиж битгий бариарай даа тэр нь алдагдалтай болоод ард иргэд нийтээрээ цахилгааны мөнгөн дээрээ төлж лайг нь үүрч яваа гэсэн биздээ.
3 | 3 Хариулах
Зочин [202.9.46.208] 2024/4/17
Салхин эрчим хүч үргэлж гэмтэж засвар хийлгэдэг, бас тийм ч их эрчим хүчээр хангах чадваргүй.
1 | 1 Хариулах
Зочин [202.70.37.177] 2024/4/17
Дутагдал орцон байгаа нь хязгаарлалтаар харагдаж байгаа. Шийдэл гарц ярих хэрэгтэй Улс төрийн манлайлал дутагдаж байна. Эрчим хүчний бөөний зах зээлийг нэвтрүүлэх замаар үнийг чөлөөлж байж салбар эрүүл, зах зээлийн зарчмаараа явна.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.219] 2024/4/17
цахилгааны техникийн нөхцөл авах ч бас ААН-н хэцүү асудлын 1 болсон Жаахан үйлдвэрлэл эрхэлж юм хийе гэхээр цахилгаангүй хэцүү бна
0 | 0 Хариулах
zsdf [103.168.34.60] 2024/4/17
оросын гар хөл Даваасүрэн эрчим хүчний сайдаар 5 жил байхдаа унагааж болох эрчум хүчний бүх Монголын төслүүдийг зогсоосон
10 | 1 Хариулах
Зочин [108.147.36.43] 2024/4/17
10 хувь даваасүрэнд эх орноосоо урван тэрсэлсэн гэж дээд хэмжээ өгөөд буудаж алсан ч багадана….
6 | 0 Хариулах
Зочин [202.9.46.208] 2024/4/17
Шинээр цахилгаан станц байгуулахгүй байж баахан орон сууцнууд бариад байхаар эрчим хүчний дутагдалд орох нь аргагүй шдээ.
12 | 0 Хариулах
Зочин [139.5.219.214] 2024/4/17
ЦС барих эсэхийг нь Монголчууд өөрсдөө шийдэхгүй л дээ. Ер нь Монгол улс бол Орос, Хятад хоёрын жийргэвч бүс хэлбэрээр л оршин тогтнож бга. НҮБ-д нэр хүнд олох үүднээс л 2 хөрш Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.191.65] 2024/4/17
ЗА ЕР НЬ 2030 ОН ГЭХЭД ХҮЧИН ЧАДЛЫН ДУТАГДАЛ БОЛНО ГЭСЭН Л ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГААРАЙ. ОРОСУУД Ч ГАЦААНА ӨӨРСДӨӨ Ч ЦААШИД ГАЦААНА
7 | 3 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/4/17
Тийм байж битгий орсын нохойнуудын явуулгад орж гацааж байгаач
10 | 3 Хариулах