3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн олгох эхний тэмцээн энэ сарын 12-14-нд Хонконгт болно.
Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ны чансаагаар 2023 оны арваннэгдүгээр сарын 1-нд эхний наймд бичигдсэн баг олимпын эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдөх эрхээ авсан юм.
Эрэгтэй найм, эмэгтэй найман баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдөнө. Хэсгийн шатанд эхний хоёрт орсон баг нь хагас шигшээд шалгарна. Улмаар түрүүлсэн нэг баг олимпын эрхээ авах юм.
Эрэгтэй: А хэсэг
Эрэгтэй: Б хэсэг
Эмэгтэй: А хэсэг
Эмэгтэй: Б хэсэг
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн
Эрэгтэй баг: А.Ананд, Д.Дэлгэрням, Ч.Ихбаяр, О.Энхбаатар
Эмэгтэй баг: Б.Ариунцэцэг, Ө.Индра, О.Хулан, М.Цэрэнлхам
Дөрөвдүгээр сарын 12-нд:
Эмэгтэй:
15:55 цагт: Монгол - Нидерланд
Эрэгтэй:
16:45 цагт: Монгол - Латви
18:35 цагт: Египет - Монгол
Дөрөвдүгээр сарын 13-нд:
Эмэгтэй:
15:55 цагт: Монгол - Азербайжан
17:20 цагт: Чили - Монгол
Эрэгтэй:
16:20 цагт: Монгол - Шинэ Зеланд
Дөрөвдүгээр сарын 14-нд
Хасагдах шатны тоглолтууд болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!