Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооноос өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл өглөө.
Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хянан шалгах түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлж эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг иргэдээс цуглуулсан.
Зарим төрийн байгууллага, албан тушаалтан нотлох баримт гаргаж өгөхөөс зайлсхийх, нуун дарагдуулах, зөрүүтэй мэдээлэл ирүүлэх, баримт нь алдаатай дутуу байгаа зэргээр Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан.
Нотлох баримтын сонсголыг 2024 оны дөрөвдүгээр сарын 15-17-нд зохион байгуулна. Зах зээлд хамгийн их борлуулалт хийж буй 10 компани дээр монополи тогтолцоо яаж байна вэ гэдгийг харуулна. Нам засаг, сайд өмөөрөхгүйгээр нотлох баримтад тулгуурлаж ярина.
Сонсголд Эрүүл Мэндийн сайд, яамны холбогдох албан тушаалтан, Эм, Эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын албан тушаалтнууд зэрэг давхардсан тоогоор нийт 150 гаруй хүнийг гэрчээр дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлнэ.
Жишээлбэл Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл, Т.Мөнхсайхан, С.Энхболд, Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн гишүүн асан Ч.Хүрэлбаатар, А.Ариунзаяа, Б.Жавхлан нарын тэргүүтэй 150 хүнийг гэрчээр дуудаж байгаа юм.
2024 оны дөрөвдүгээр сарын 15-нд эмийн хүртээмжийг асуудлыг ярина. Үүнд:
2024 оны дөрөвдүгээр сарын 16-нд эмийн үнэ ба шалтгаан нөхцөлийн талаар ярилцана. Үүнд:
2024 оны дөрөвдүгээр сарын 17-нд эмийн бүртгэл болон чанарын хяналтын талаар сонсгол болно. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!