Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны гэх хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг маргааш 15:00 цагт танилцуулна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг 2024 оны гуравдугаар сарын 22-ны 15:00 цагаас танилцуулна хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхээс мэдээлэв.

Иймд хэргийн оролцогч нарыг товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх шаардлагатайг мэдэгдлээ. 

Тус хэргийн Давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд эхэлсэн юм.