ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/07-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал болж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хөгжлийн Банкны 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд болж байна.
Одоогоор улсын яллагч эсэргүүцлээ танилцуулснаар шүүх хуралдаан үргэлжилж байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх үндсэн хугацаатай ба хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус шүүхийн Ерөнхий шүүгч уг хугацааг 30 хоногоор сунгаж болох заалтаар хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг өнөөдрийг хүртэл сунгасан юм.
Тус эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрөөс эхэлж, ажлын 47 өдөр тасралтгүй үргэлжилсний эцэст гэм буруугийн дүгнэлтээ танилцуулсан. Улмаар 48 иргэнийг цагаатгаж, 32 иргэн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
