Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон 32 иргэн дөрвөн компанийн анхан шатны шүүхийн шийдвэрийг танилцуулж байна.
"Бэрэн групп" ХХК-ийн захирал Б.Мөнхтөрт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.1.1, 3.4.1 нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, нийт 37 сая төгрөгөөр торгох,
"НВЦ" ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.1.4 хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2.3, 3.1.1 нийт 40 сая төгрөгөөр торгох,
"Алтай групп" ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1.1, 3.4.1, 3.7.1, мөн хуулийн 22.1.1 хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж 25 сая төгрөгөөр торгох ял оноов.
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт холбогдсон 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруугийн дүгнэлтийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүх бүрэлдэхүүн танилцуулсан билээ. Нийт 48 хүнийг цагаатгаж, 32 хүн дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон юм.
Энэ оны дөрөвдүгээр сарын 17-ноос Хөгжлийн Банкны гэх тодотголтойгоор эхэлсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан гэм буруутайд тооцогдсон 32 иргэн, дөрвөн компанийн шүүхийн шийдвэрийг танилцуулснаар өндөрлөхөөр боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!