Их Британид дипломат алба хашиж байсан монгол ажилтныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн шалтгаанаар эгүүлэн татсан байна.
Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өгөөд байгаа юм.
Тэрбээр "Элчин сайдын яаманд гэр бүлийн хүчирхийлэл гарсан гэх мэдээллийг Английн талаас ирүүлсэн.
Энэ асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтны эрх ямбыг нь цуцлах шаардлагыг Английн талаас тавьсан. Үүний дагуу эрх ямбыг нь цуцлаагүй, эх оронд нь бүр мөсөн буцаахаар дуудсан байгаа. Тухайн эмэгтэй Монголд ирсэн" гэдгийг хэлээд буй.
Дээрх асуудлын хүрээнд Гадаад Харилцааны Яамнаас нэмж тодруулахад "Манай дипломат ажилтныг эгүүлэн татсан нь үнэн" хэмээх хариултыг өгөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
72 СЭТГЭГДЭЛТЭЙ
|