Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн гуравдугаар сарын хуваарийг танилцуулж байна.
ХХҮЕГ-аас мэдээлснээр хүүхдийн мөнгийг гуравдугаар сарын 20-нд шилжүүлэх бол ахмадуудын тэтгэвэр, асаргааны тэтгэмж зэрэг таван төрлийн халамжийг ирэх сарын 14, 26-нд олгоно.
Харин эхийн алдар одонгийн мөнгийг 26-нд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг гуравдугаар сарын 20-нд өгөхөөр хуваарилжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!