Уншиж байна ...

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид долоон иргэний амь насыг аварчээ

ikon.mn
2024 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.02.05-02.11/нийслэлийн зургаан дүүрэг, 20 аймгийн 40 суманд аюулт үзэгдэл, ослын  89 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, долоон иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, хоёр хүн гэмтэж бэртжээ.

Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, геологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр, биологийн гаралтай аюулт үзэгдэл хоёр байна.

 

Эх сурвалж: ОБЕГ