Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

ТЦА: Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар зам тээврийн ослын дуудлага өмнөх өдрөөс 45.3%-аар буурч, 105 бүртгэгдлээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийнхээ амар тайван, аюулгүй зорчуулах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин гудамж замд үүрэг гүйцэтгэж байна.

Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд 15:00 цагийн байдлаар зам тээврийн ослын нийт дуудлага 105 бүртгэгдэж, өмнөх өдрөөс 87 нэгж буюу 45.31 хувиар буурав.

Мөн эд материалын хохиролтой дуудлага 94 байгаа нь өмнөх өдрөөс 84 нэгж буюу 47.19 хувиар багасжээ. Харин согтуу жолоочийн дуудлага дөрөв, бусад дуудлага мэдээлэл мөн дөрөв бүртгэгдсэн байна. Өнөөдрийн 15:00 цагийн байдлаар орон нутагт дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй эерэг мэдээтэй байна гэж ТЦА-наас мэдээллээ.