Уншиж байна ...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ховд аймгийн нутгаар салхины хурд 16-32 м/с хүрч байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар хүчтэй салхи шуургатай байгааг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газраас мэдээлэв.

Тодруулбал Баян-Өлгий аймгийн нутгаар салхины хамгийн их хурд 16-21 м/с байгаа бол Ховд аймгийн нутгаар 16-32 м/с хүрч хүчтэй салхилж байна.

Үүнээс хамгийн хүчтэй салхилж байгаа нь Ховд аймгийн Чандмань сумын нутгаар салхины хурд түр зуур 32 м/с хүрч байна.

Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхаарууллаа.