Starlink компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхээ өнгөрсөн онд авсан билээ.
Ингэснээр Starlink нам орбитын хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлж, Монгол орны хаанаас ч өндөр хурдны интернэтэд шууд холбогдох боломж бүрдсэн болохыг салбарын сайд хэлж байв.
Харин Starlink Монгол дахь үйлчилгээний албан ёсны нээлтийг 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Испанийн Барселона хотноо хийхээр тохирчээ. Одоогоор үйлчилгээний үнэ тарифын талаар тодорхой мэдээлэл гараагүй байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал SpaceX компанийн төвөөр зочилж, пуужин үйлдвэрлэл, үйл ажиллагаатай танилцаж, тус компанийн дэд ерөнхийлөгч Том Очинеротой уулзалт хийх үеэр уг шийдэлд хүрчээ.
Starlink компани нь АНУ, Канад, Ин Британи, Герман, Шинэ Зеланд, Австрали зэрэг 50 гаруй улсад үйлчилгээгээ нэвтрүүлж, 4,000 гаруй хиймэл дагуулыг хөөргөн, дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгожээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
|