Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгааллын болон Органик бүтээгдэхүүний тухай зэрэг найман хуулийг эцэслэн батлав

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:56 2024/01/17

Н.Нанзаддоржийг Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр, Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.  

Үргэлжлүүлэн УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Үүнд:

  • Байнгын хороодоос 39, 
  • Монгол Улсын Засгийн газраас 50,
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс 24,
  • Ардчилсан намын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль, тогтоолын төслийг УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудлын жагсаалт баталсны дараа намрын ээлжит чуулганаар хэлэлцэгдсэн дараах хуулийн төслүүдийг эцэслэн батлав. Үүнд: 

  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл,
  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, 
  • Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 
  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,
  • Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
  • Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, 
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэнээр эцэслэн батлагдав. 

Ийнхүү УИХ-ын 2023 намрын ээлжит чуулган завсарлаж байгаа юм. 

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлагдсанаар дараах заалтууд энэ өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Үүнд:

  • “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх,
  • Компанийн хувьцааг эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдэд үргэлжлүүлэн, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан тус тус эзэмшүүлэх,
  • 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд компанийн хувьцааг эзэмшүүлэх, иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд багтаан зохион байгуулах,
  • Компанийн хувьцааны 1,072 хувьцааг эзэмшиж байгаад зарим хэсгийг, эсхүл бүхэлд нь худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр /933 төгрөг/ нь буцаан худалдан авч, иргэн бүр хувьцаа эзэмших эрхийг 2028 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл олгох.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/592101773106369

15:05 2024/01/17

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг болж, батлагдсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотын бондын талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал болон Т.Доржханд нар байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Монгол Улсын Засгийн газрын бондын үнэлгээ сайн биш, гадаадын хөрөнгө оруулалт байхгүй байгаа. Хойд хөрш маань дайнтай, урд хөрш ковидын нөхцөл байдлаас ангижраагүй, манай бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй. 

Энэ нөхцөлд Улаанбаатар хотод гадаад бонд гаргах эрх нээх гэж байгаа нь эрсдэл. Үе үеийн хотын дарга нар бонд гаргах, ажил хийх санал ярьдаг байсан. Дотоодын бондын зах зээлийг нээснээр өгөөжийн муруй үүсэж, зах зээлийн маркет тогтоосны дараа харилцаа үүсдэг. Зээлжих зэрэглэл тогтдог. 

Манай Улаанбаатар хотод гадаад бүү хэл дотоодын бондын түүх байхгүй. Хэрэв Улаанбаатар хот бонд гаргаад төлж чадахгүй бол Засгийн газрын үнэт цааснууд эргэж дуудагдах нөхцөл байдал үүснэ. 

Бондыг юунд зарцуулах, ямар нөхцөлөөр авах нь чухал. 2012 онд төмөр зам барина гээд мөнгө босгоод ирсэн төсөл, ТЭЗҮ байхгүй. Аргаа бараад төгрөг рүү шилжүүлж арилжааны банкууд дээр байршуулж байсан. Сүүлдээ зураг төсөл байхгүй болохоор зам барьж эхэлсэн. 

Богино хугацаатай бонд босгох боломжтой. Гурван жилийн хугацаанд башингаа бариад зарж чадахгүй. Энэ хугацаанд төсөл удирдах чадвар Улаанбаатар хотод байгаа юу.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: Нийслэл өрж тавиад хэрэгжүүлэх гэж буй төслийг хар л даа. Түгжрэлийг бууруулна гэсэн атал олон давхар орон сууц барина гэж байгаа юм. Нэг га газарт хэдэн хүн ногдох нягтаршлын асуудлыг сөргөөр нь оруулж ирлээ. 

Энэ нь нийслэл түгжрэл, утааг бууруулах алсын хараа, төлөвлөлтийг олоогүй байна гэсэн үг. Дорноговь нэг нүүрсний уурхайтай. Жорк стандартын уурхай барина, хөрөнгө оруулаач гээд өмнөх Засаг дарга чинь дэлхийгээр тэнэж байсан. 

Засгийн газраас том эрх мэдэлтэй хот суурин болох гэж байгаа юм уу. Асуудлаа бодитоор нь харахгүй үсчүүлж байна. Орон сууц барина гэдэг нь түгжрэлийг нэмэгдүүлж, утааг бууруулна гэсэн үг. Энэ хоёр урвуу хамааралтай. Иймэрхүү зүйлийг ойлгохгүйгээр мөнгө босгож яах юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газрын оруулж ирж буй бүх тогтоолыг баталж байгаа. Үнэ бууруулна гээд тогтоолын төсөл баталсан хаана байна. Түгжрэл бууруулна гээд өчнөөн тэрбумаар нь баталсан хаана байгаа юм. 

Бүгдийн баталж өгөөд байхад Засгийн газрын гишүүд яагаад УИХ-ыг загнаад байгаа юм. Улаанбаатарт орон сууц барьснаар түгжрэл буурахгүй. Налайх, Багануур дүүрэгт хот болгох хууль яасан бэ. 

13:55 2024/01/17

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар байнгын хороодын хэлэлцсэн хуулиудыг эцэслэн батлах бөгөөд УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хаалтын үйл ажиллагаа болно. 