"Нийгмийн даатгалын багц хууль"-ийн талаар мэдээлэл өгөх уулзалтын үеэр өндөр насны тэтгэврийн тусгай зохицуулалтыг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам (ХНХЯ)-наас танилцууллаа.
Тодруулбал өндөр насны тэтгэвэр авагч нас барвал түүний авч байсан тэтгэврээс 20 хувиар тооцон нөхөр эсхүл эхнэрийн өндөр насны тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлнэ.
Энэхүү зохицуулалт нь:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Дээрх заалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
Хуулийг анх өргөн барихдаа "10 жил хамт амьдарсан байх ёстой" гэж үзсэн. Улмаар УИХ-ын гишүүдээс санал авч 20 жил болгосон.
Өөрөөр хэлбэл 20 жил амьдарсан гэр бүлийн хоёр гишүүний нэг нь бурхан болоход гэр бүлийн хүнийхээ тэтгэврийн 20 хувийг нэмж авдаг болно. Энэ бол 100 хувь өвлөгддөг тогтолцоо биш.
Эв санааны зарчмаар тэтгэврийг 100 хувь өвлүүлэхийн хэцүү нь дундын санд хийж байгаад бусад хүний тэтгэврийг давхар тавих тогтолцоогоор явдаг. Ийм учраас хагас хуримтлал, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд орно" гэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
Сэтгүүлч: 20 жил хамт амьдарсан, гэрлэлтийн баталгаатай, тэтгэврээ 20 хувь нэмэгдүүлэх шаардлагад нийцсэн хэчнээн хүн байна вэ?
Сайд Х.Булгантуяа: 2024 оны байдлаар 7,000 хүн байгаа гэж тооцсон.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!