• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

2024 онд дэлхийн 60 гаруй улсад чөлөөт сонгууль болно, 2048 оноос өмнө дахин ийм олон сонгууль давхцахгүй

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 1 сарын 2
iKon.MN
Зураг зураг

2023 он дайн, сөргөлдөөнөөр дүүрэн жил байлаа. Хятад-Америкийн сөргөлдөөн өргөжиж, Тайванийн хоолой, Өмнөд Хятадын Тэнгист дайсагнал эрчимжиж, Орос-Украины дайн үргэлжилж, Ойрх Дорнодод Хамас-Израилийн шинэ дайн дэгдсэн жил байв.

Харин 2024 он дэлхий дахинд сонгуулийн жил болохоор байна.

Энэ онд дэлхийн 60 гаруй улсад чөлөөт ардчилсан сонгууль зохион байгуулагдана. Эдгээр улсуудад дэлхийн хүн амын хагас орчим буюу дөрвөн тэрбум гаруй хүн амьдардаг.

Дахин ийм олон сонгууль давхацсан жил 2048 оноос өмнө тохиохгүйг АНУ-ын Integrity Institute стратегийн судалгааны хүрээлэн мэдээлжээ.

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох бол Энэтхэг, Индонез, Мексик, Өмнөд Африк, Пакистан, Их Британи зэрэг хүн ам олонтой, том эдийн засагтай улсууд мөн ард түмний төлөөллөө сонгох гэж байна.

Европын Холбооны 27 улсын иргэд энэ онд Европын парламентад суух элч төлөөлөгчөө сонгоно.

20 гаруй жил ОХУ-ыг удирдсан ерөнхийлөгч Путин энэ оны гуравдугаар сард эрх мэдлээ дахин зургаан жилээр сунгах сонгууль зохион байгуулах гэж байна.

2024 оны сонгуулиуд ойрын хэдэн жилийн олон улсын геополитикийн төлөв байдалд хүчтэй нөлөө үзүүлэхийг судлаачид санал нэгтэй онцолжээ.

Жич: 2024 оны зургаадугаар сард Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын сонгууль болох билээ.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Subconsi [185.104.138.32] 2024/1/2
Ишш муу монголчууд одоо МАН сонгохгүй гээд л их л уйлж дуулж байна. МАН, АН, Хүн ий ялгаа байхгүй. Бүгд социалистууд. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2024/1/2
Хамгийн ардчилсан хамгийн агуу сонгууль хойд хөршид болно. Агуу Путин ертөнцийн эзэн болох хаалга нээгдэнэ
1 | 2 Хариулах
Зочин [202.21.117.34] 2024/1/2
АН 2016 оноос өмнө бас л сэжигтэй зүйл их хийсэн. балаг нь дуусаагүй.
0 | 1 Хариулах
Зочин [103.212.116.68] 2024/1/2
Эх орноо хайрлая нам ямар бол?
0 | 2 Хариулах
зочин [66.181.182.157] 2024/1/2
2048 он гэхэд энэ дэлхий гараг маань сүйрчихсэн, соёл иргэншил устчихсан байна шүү дээ. 2036 онд ийм үйл явдал болоод дуусна.
0 | 3 Хариулах
xD [80.233.53.28] 2024/1/2
МАН малнуудыг зайлуулж арай уян хатан СОЁЛ боловсролтой Залуусаа гаргамаар байна.
2 | 2 Хариулах
Зочин [202.9.46.233] 2024/1/2
Хараал идсэн нийгмээс хараал идсэн улс төрчид гарч ирээд байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.233] 2024/1/2
Даяаршил цагаачлал бол Америк Их Британи хоёрын дэлхийг колончлох бодлого.
2 | 3 Хариулах
Зочин [202.131.232.156] 2024/1/2
Битүү дайн болох нь дээ пишда
0 | 0 Хариулах
Зочин [66.181.179.126] 2024/1/2
Ардчилсан намыг дэмжинэ ээ Монгол Ардын Намынханг багаар нь гаргалаа 8 жил олигтой юм хийсэнгүй. ХҮН нам бол бүүр цаашаа шүү.
31 | 7 Хариулах
Зочин [202.9.46.99] 2024/1/2
ХҮН нам бол МАН-тай харьцуулбал хамаагүй орчин үеийн нам. Боловсон хүчин нь ч гэсэн сайн.
4 | 5 Хариулах
Зочин [202.179.21.218] 2024/1/2
ХҮНдэнэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.218] 2024/1/2
АН 2016 оноос өмнө бас л сэжигтэй зүйл их хийсэн. балаг нь дуусаагүй.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.177.97] 2024/1/2
ЖЕНКО НОХОЙГООСОО САЛАХГҮЙ БОЛ АН ЮУ Ч ГЭЖ ДОНГОДООД НЭМЭРГҮЙ Л ДЭЭ
2 | 0 Хариулах
Көдаани күүкеен [185.238.219.122] 2024/1/2
Аль нь ч ялгаагүй. Бүгд социалистууд шүү дээ. Их юм горьдвоо🤣
0 | 0 Хариулах
Ard [202.9.47.30] 2024/1/2
manai ih hurliin songuuli bol hoshin shog
1 | 0 Хариулах