ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганбат: Нүүрсний сонсголоор ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна

ikon.mn
2023 оны 12 сарын 22
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах ерөнхий хяналтын сонсголын хоёр дахь үе шат тав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат сонсголын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Энэ богино хугацаанд манай шинжээчид маш сайн ажилласан байна аа. Нүүрсний түр хорооны гишүүд болон Б.Энхбаяр сайд нэлээн сайн ажилласан байна гэж дүгнэж байна.

Бүх газраа сүлжээтэй, маш их мөнгөтэй, эрх мэдэлтэй, ийм хүмүүсийн асуудлыг гаргаж ирж байна. Монголын ард түмэн ямар их баялагтай юм. Энэ баялаг нь гарын салаагаар яаж урсдаг юм. Ямар схемээр эх орны, ард түмний баялгийг тонон дээрэмддэг юм гэдэг үйл ажиллагаа энэ хэдэн хоногт харагдлаа. Таван шударга хүн жагсаад, болохгүй бүтэхгүй асуудлын эсрэг тэмцье гээд явсан. Үүний дараа 5,000 шударга иргэд гарч ирсэн. Нүүрсний ашиг орлого хаачив гэдэг зүй ёсны шаардлагыг баялгийн эзэд тавьсан. УИХ бол нотлох баримтыг илчлэх энэ сонсголыг зохион байгуулж байна.

Энэ сонсголоос ард түмэн мэдэх эрхээ эдэлж байна. Энэ зүйлс яаж явсныг гаргаж ирнэ гэдэг бол амар зүйл биш. Улс төрийн эр зориг гаргаад эрх барьж байгаа нөхөд дотроос хэн ингэж ярьж чадах вэ? Нэр цэвэр хүн чадна.

Нүүрсний сонсгол дээр гэрчүүдийн асуулт хариултаас хэн нь хэн бэ гэдгийг тодорхойлж байгаа. Эндээс хэн нэг хүнийг хэрэгтэн болгоод байгаа юм байхгүй. Энэ их баялаг хаашаа урсаж байсан юм бэ, хариуцсан нөхөд нь ямар сэтгэл гаргаж ажиллаж байсан юм гэдгийг нотлох баримтын хүрээнд шинжээчдийн ачаар, бидний асуулт, та бүхний хариултаар ил тод болж байгаа юм. Энэ схемүүд бүгд илэрч байна. Маш их мөнгөтэй нөхөд цаана нь байна. Зарим ажлыг тендер ч зарлаагүй шууд гэрээ хийж байсан байна. Маш их хэмжээний мөнгө, их хэмжээний нүүрсийг зах зээлийн үнэ ханшнаас хямдаар өгч байсан байна.

Өнөөдөр сонсголын сүүлийн өдөр. Түр хороо амжилттай хийж байна. Асуулт хариулт өгч байгаа хүмүүсийн 80, 90 хувь нэрсийг гаргаж ирж чадаж байна. Ард түмэн дүгнэлтээ хийж байгаа гэдэгт найдаж байна. Энэ сонсголыг хариуцаад хийж чадах цөөн хүмүүсийн нэг бол Б.Энхбаяр сайд юм" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.119] 2023/12/24
Үндсэн хуулиар газар, хөрсөн доорх баялгийг бүрэн эзэмших эрхтэй жинхэнэ эзэд нь Монголын ард түмэн бид юм. Сонсголоор бид их мэдээлэл олж авлаа. Бидний баялгийг хэн хэн яаж хуйвалдаж, хулгайлж, зүсээ хувирган ах дүү, найз нөхөд,цүнх баригчдаар нийлэн хулгайлж, гаалийг хэн 100% ашиглан баяжиж үр хүүхэд, авгай нар нь 200% ашиглан хувьдаа завшиж, зарим нь зах зээлийн үнийг унаган хахууль авч улсын хөгжлийг ухрааж Богд уул болон гадаадад хаус хотхон барьж өндөр үнээр зарж хамсаатнууд яаж баяжин мөнгө хийснийг энэ 7 хоногт харж сонслоо. Шинжээчид дүгнэлт сайн, хууль зүйн сайд сонсголыг сайн удирдаж, асуултаа товч тодорхой чиглүүлэн баримт нотолгоонд / слайд/ тулгуурлан асуусан гишүүд ч бас оролцоо сайн байсан.
0 | 0 Хариулах
Зочид [66.181.185.203] 2023/12/23
Ичмээр новшнууд. Дэлхийн шившиг.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.29.146] 2023/12/22
Ер нь бол гоё хошин шог үзсэн. Хошин урлагийн салбар дампуурсан нь 76, дарга нарын систем удахгүй 126
0 | 0 Хариулах
иргэн [66.181.183.66] 2023/12/22
юу л бн нефть бн бүүр 25 жилийн өмнө Очирбат дээлээ мялааж бар улс биш баар улс болгосоны үеээс өмнө Зүүнбаянд нкфтийн олборлох үйлдвэр байсан газар газар дор мэлтэлзэж бн юу л бн нүүрс бн хэдэн зуун цахилгаан станцыг хахаах гэтэл монгол өнөөдөр бкнзингүй цахилгаангүй модоо бариад гуйлгаа гуйгаад сууж байгаа Азийн эртний арчаагүй ядуу орон хэвээр монголчууд бид өөрсдөө буруутай
1 | 0 Хариулах
зочин [103.57.93.55] 2023/12/22
яахав нөгөө л бидний ярьдаг сэтгэл дутаад гэж ярьдаг шдээ хүн шуналтай байж болно гэхдээ 2 хүн чанар байх ёстой ш дээ ард түмэн бидний итгэж байсан хүмүүс ихэнх нь биднийг хуурсан юу ч мэдэхгүй гэж басамжилсан үүнийг гаргаж тавьсан ерөнхий сайд оюун эрдэнэд талархахаас өөр арга гүй нүдийг маань нээж өгсөн хэт итгэх ямар үр дүнд хүрч байна вэ за одоо юм өөр болсоон ирэх сонгуульд ямарч нам жинхэнэ монгол эх орноо гэсэн ард түмнээ гэсэн сэтгэлээр боловсорсон залуучууд гар ч ирнэ өөрсдөө би чаднаа гэж гарч ирэх ёстой хангалттай боловсон хүчин байгаа штээ одоо юм бодох байлгүй дээ манайхаан кк
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.70] 2023/12/22
мэдэх эрх гэхээсээ илүү Ардчилал+Ардын амын гишүүдийн авилга авсан өгсөн тоон үзүүлэлтийг хараад гайхах цаашаа болоод л байцгааж байна даа
1 | 0 Хариулах
иргэн [66.181.183.66] 2023/12/22
кк бас гишүүд гэж ямхрч мэдлэггүй шулам чөтгөрүүд байхыг нүдээрээ харж чихээрээ сонслооо кккк
2 | 1 Хариулах
XXX [202.131.225.53] 2023/12/22
Гол нь энийг мэдээд яах вэ? Хариуцлага тооцож барьж хорихгүй юмуу Үхэр Монголчуудаа
3 | 0 Хариулах
Уншигч [103.57.93.35] 2023/12/22
Үнэн л хэлж,
1 | 0 Хариулах
Зочин [73.217.117.94] 2023/12/22
xuurxii muu mongol uls deer ni neg xaantsar suutsan ternii naizuud xamaatan sadanguud ni tonon deeremdej baidag xar afrikiin sunutsun uls shg l bolloo do ....
1 | 0 Хариулах
Дүгнэлт [139.5.216.197] 2023/12/22
Болоод маш удаж байгаан бна аа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.66.43] 2023/12/22
санал нэг бн
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.156] 2023/12/22
100% agree!
2 | 0 Хариулах