Маргаашаас/2023.12.18/ эхлэн тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах гэж байна.
Уг зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар ТЦА-ны ЗЦГ-ын дэд дарга, хурандаа Ч.Батболд "Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн урд, хойд талд улсын дугаарыг бэхэлж явах жолоочийн үүрэг бий.
Улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй, улсын дугаараа халхалсан, өөр дугаар сольж зүүсэн, хуурамч дугаартай замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.13-д заасны дагуу хувь хүнийг гурван сар хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 50,000 төгрөгөөр, харин ААН, байгууллагыг 500,000 төгрөгөөр торгох зохицуулалттай.
Хязгаарлалтын бүсчлэлд тэгш тоогоор явах өдөр сондгой тоотой дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулийн 14.7.57 дахь заалтын дагуу 20,000 төгрөгөөр торгоно" гхэмээн тайлбарлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!